Нийгэм мэдээ

Өвлийн дунд сарын 22, ес эхлэх өдөр

Аргын тооллын 12 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:39-17:02. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал (18ц 14м), хүйтний ес эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 08:15

Ес эхлээд 2 сар болж байна. Идэр ес шувтарч байна. Энэ өвөл илүү сартай. Тиймээс ес сунжирч идэр ес дахиад нэг сар шахуу илүү үргэлжлэх байх.

Холбоотой мэдээ

Back to top button