Тойм, анализУлс төрийн халуун сэдэв

ЗГ унавал сайд нар амиа бодохоор шийдэж, Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэд хань болох цаг

Монгол Улсад 2004 оноос хойш ДӨРВӨН жил тогтвортой ажилласан Ерөнхий сайд байхгүй. Засгийн газрын дундаж наслалт 1.9 жил бөгөөд ЗГХЭГ-т насаараа ажилласан референт даруй 20 гаруй Ерөнхий сайдын багт багтаж үзсэн байдаг.

Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.01.27-ны өдөр УИХ-аар батламжлагдаж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байв. Тэр 14 хоногийн дараа Ерөнхий сайд болсны ДӨРВӨН жилийн ойтойгоо золгох юм.

Утгачилбал, ердөө 14 хоногийн дараа Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд Монгол Улсад тогтвортой дөрвөн жил засагласан Ерөнхий сайдаар нэрлэгдэх нь ээ.

Гэвчиг энэ хүртэл зай ч бий, лай ч бий гэдэг шиг Засгийн газрыг огцруулах жагсаалтай, танхимын гишүүд нь ч хань болохгүй шахам хачин жигтэй байдал дунд тэр сууна.

Олон сэдвээ зэрэгцүүлэн өрж, хэт дүрдээ орсон Л.Оюун-Эрдэнэ

Оны өмнөхөн Францын "Орана", Хятадын "Чайна Энержи"-тэй хийх хөрөнгө оруулалтын болон нүүрс худалдаалах гэрээг УИХ-д өргөн барьж, батлагдаж дуусаагүй байхад нь ТӨХК-иудыг цэгцлэх агуулгаа УИХ руу өгчхөв. Гадаа талбайд жагсаал болж байхад хотын утааны асуудлаар хуралдаж буйгаа мэдээлүүлэв. Тэгсгээд ер нь жагсаалын уур амьсгалд тэр оролцсонгүй.

Баялгийн сангийн хууль баталсан нь сайн чиг үүнийгээ үүрнэ гэдэг дараачийн Засгийн газрын хүнд ачаа болох нь тодорхой байв, өнгөрөгч хавар. Тэр жам ёсоороо стратегийн ордыг гэр бүлээрээ эзэмшдэг томоохон компаниуд, Тавантолгойн бүлэг ордын эзэд, автомашинаар нүүрс тээвэр хийгч улс төрийн томчууд гэхчлэн ер нь манай томчуудын бизнес тэр чигээрээ үүл манан дунд орчхоод байна.

Үүн дунд сонгуулиар барьж авч, гол сэдвээ хийсэн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын асуудал дахин мандаж, монголын шүүхийн байгууллага олон улсын интерполоос чөлөөлүүлэх явц зэрэгцлээ. Тэгмэгц өнөөх шартай Ерөнхий сайд нь гарч ирээд, жагсаал зохион байгуулагчаар Р.Чингис хурандааг нэрлэж, Херо орчмоос Х.Баттулгыг дүрээ болгосон төмөр замын нэвтрүүлэг цацаад амжив.

Ийм олон өрнөл дунд Л.Оюун-Эрдэнэ сэдвүүдээ л нэмж овоолоод байхаас буцааж татаж, ухарсангүй. Одоо газрын тосны үйлдвэрийн асуудлыг дахин УИХ руу оруулахаар бэлтгэж байна. Сайд нартаа овоо зарчмын шаардлага тавьдаг байснаа Л.Гантөмөр, Т.Доржханд нартаа бүрэн бууж өгч, намын олон хүмүүсээ ажлаар хангадаг өмнөх дарга нарын тогтсон хандлагыг тэр бүр орхичихлоо.

Тэгэхээр намынхан ч, хамаг мөнгөөр нь хангаж суудаг ТӨХК тойрсон систем угсрагч дунд шатныхан ч Л.Оюун-Эрдэнэд дургүй байх болов. Үүн дунд түүн шиг дүрдээ орсон, өөрийнхөө замыг зөв гэж итгэсэн хүн алга. Тэр хэсэгтээ ч ийм байхаар.

Чимээгүй ч өрөгийн ард У.Хүрэлсүх сууж, сайд нар хэрэг бишидвээс түүнийг бараадахаар бэлдсээр

Энэ өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар шиг дуугүй хүмүүс алга. Амиа бодож байгаа ч гэж жигтэйхэн. Тэд хэрэг бишидвээс ер нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түших алс холын санаа өвөрлөх болсоор ч удав. Түүний шууд саналаар томилогдсон С.Бямбацогт, Б.Батцэцэг, Н. Учрал, Ж.Энхбаяр нар хамгийн ихээр чимээгүй бүгэх болов.

Танхимын зарчмаар ажиллах атлаа тэд энэ өдрүүдэд "Суудлаа хамгаалж үлдэж л байвал болох нь тэр" гэсэн хувийн бодлоор л дүмбийж суугаа нь нууц биш болов. Аль оны Засгийн газрыг унагах яриа сөхөгдөхөд л С.Амарсайхан хэдийнэ Ерөнхий сайд болж, бусад нь суудлаа хадгалах уулзалт сэлтээ хийсэн байв. Иймрэхүү бэртэгчин сайд нарын баг өнөөдрийн Засгийн газрыг бүрдүүлж байна.

Хаа очиж сайд нараас шийр зааж, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан нар Ерөнхий сайдад арай илүү түшиг болохоор харагдаж байгаа.

Өнөөх хамаг муу муухай, болохгүй асуудлын эхэнд гаргаж тавьдаг Х.Нямбаатар нь хот руу явчихсан. Тэгэхээр Засгийн газар энэ өдрүүдэд хамгийн битүү, нэгнээ анзаарсан, гэхдээ нэг цул биш уур амьсгалтай байна.

Сайд нарын энэ аясаас Ерөнхийлөгч рүү шилжихэд саях П.Цагааныг дотоодоос "өршөөх" явцад манай улсын төрийн тэргүүн оролцоогүй гэвэл системээ ойлгодог хэн ч үл итгэх юм. Тэр лавтай оролцов. Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвших боломжоо Үндсэн хуулиар үүсгүүлэх. Эс бөгөөс яг өөрийн хүнээ төрийн тэргүүнд өрсөлдүүлээд, нам руугаа хүчээ нүүлгэх У.Хүрэлсүхийн бодол энэ онд хамгийн их эрчмээ авна.

Тэгэхээр Засгийн газарт ч, парламентад ч, Үндсэн хуулийн цэцэд ч, нам дээрээ ч тэр өргөн дэлгэр байх ёстой юм. Тэр үүнийгээ хамаг амьтны дургүй хүргэж яваа Л.Оюун-Эрдэнээс тэс эсрэгээр хамгийн сайнаар нь хийсээр байна.

"...Явж явж Д.Амарбаясгалан нь"

Ерөнхий сайдад нам доторх үеийн үзэл санаагаа хамгаалах, парламентын тогтолцоогоо илүү эрүүлжүүлэх чиглэлд харин Д.Амарбаясгалан нь хань болохоор харагдаж буй. Ер хэн нь яг томоо үзэх гэсэн мэт хачин жигтэй албан тушаалууд дээр тэд сүүлийн жилүүдэд зэрэгцэж ажилласан. Гэвчиг яг хөшигний ард таамаглаад байсан шиг муудалцаад явчхаагүй.

Х.Нямбаатартай Д.Амарбаясгалан тасралтгүй үзэх ч Л.Оюун-Эрдэнэтэй яаж ийгээд нэгдэж ажилласаар ирэв.

Одоогийн парламентын баталж буй хамаг сайн гэгдэх төслүүд Д.Амарбаясгалангаар овоглогдоно. Энэ замыг нь Л.Оюун-Эрдэнэ түүнд зориуд гаргаж өгөөд, гишүүдийг өөрийнх нь өмнөөс тавьчихгүй байх нэг л том агуулгаар тохиролцсон шиг харагддаг. Ингэж тэд зэрэгцэж засаглах болжээ.

ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байхдаа ч тэр, өнөөгийн Н.Учрал шиг амиа бодсон, Ерөнхий сайдынхаа өмнөөс огт гал үүрдэггүй, тийм дүр байсангүй. Одоо ч хэрэг бишдээд, хамаг сайд нар нь Ерөнхийлөгч рүү гүйлээ гэхэд Д.Амарбаясгалан шуудхан нөгөө талд гарчихгүй байх багана нуруутай харагдах болжээ.

Энэ өдрүүдэд ҮАБЗ хэдэнтээ уулзсан, хуралдсан гэгдэж буй. Хөр өвлийн хүйтнээр Засгийн газраа огцруулах хэмжээнд төрийн өндөрлөгүүд оччихгүй болов уу. Гэхдээ нийгмийнхээ уур амьсгалд нийцүүлэн бас л нэг эффект хийх биз. Жагсаалыг хэдэн янзаар хувиргаж, үзэл санааг нь өөрчилж, элдэвчилж буй үнэн хэдий ч Монголчууд хэрсүүжин тунгалагшсаар, юуг улс төрчдөөс нэхэхээ мэддэг болсоор байгаа билээ.

Ер нь л хийж сурах, хэрсүүжиж дадах ёстой нийгэмд бид амьдарч байна. Хэдхэн хоногийн дараа дөрөв дэх жилдээ засаглах гэж Л.Оюун-Эрдэнэ ч важумжаад алга болчихгүй, нийтийн уур амьсгалаа заавал харах л ёстой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
5604
5604
1 сар 13, 2025 09:31

Юун түрүүнд Данхыг засгаас �######�уулж улс орны эдийн засгийн төсөв хөтөлбөрөөр хулгай хийж сэхсэн Чойжилсүрэн Дэлгэрсайхан Бямбацогт Учр�##� мэтийг даг�##�дуулан �######�уулах хэрэгтэй. Ялангуяа Шун�##�ын Тулам ДЭВ Чойжилсүрэнг нэн яар�##�тай �######�уулах хэрэгтэй

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 13, 2025 13:16
Reply to  5604

Хорооны хэсэг ч толгойлох чадваргүй новш юугаа. Хуцдаг юм бэ.

Зочинhn
Зочинhn
1 сар 13, 2025 09:43

Юуны түрүүнд данх гээд л хүнд элдэв нэр хоч өгөхийн. Жирийн эр хүний царай бие хаатай зөв төрхтэй з�##�уу хүн ш лээ. Харин сэтгэгдэл бичигч та хүнийг доромжлохоосоо өмнө өөрийгөө толинд сайтар хардаа аймаар царай зүс бие хаа толгойтой хөгшин нэгэн л байгаадаа аягүй бол

Зочин
Зочин
1 сар 13, 2025 14:55
Reply to  Зочинhn

Зөв бие хаа, царай төрхтэй байгаад яахав дээ. Тархи толгойгүй, хариуцсан ажлаа ч хийж чадахгүй ийм ЕС -тай байснаас байгаагүй нь дээр. Хариуцсан ажлаа хүн шиг хийгээд улс орны хөгжил, ард түмний амьдр�##�ыг өөд нь татчих ЕС бол царай зүс, бие хаа муутай байсан ч яахав дээ.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:24
Reply to  Зочинhn

Данх гэж байгаа гарууд өөрсдөө бүр хачин царай зүстэй байгаа нь инээдтэй санагдаад байгаа юм

Зочин
Зочин
1 сар 13, 2025 09:48

duu ni ooroo danh shugelduuleed kinoo hiisen bsan ooroo durtai um bishuu nerendee

Зочин
Зочин
1 сар 13, 2025 09:51

nuurs amraa evgui gar

ZZOCHIN
ZZOCHIN
1 сар 13, 2025 09:55

ERUNHII SAIDIIG DEMJIJ BNA.

Бат инженер
Бат инженер
1 сар 13, 2025 10:04

МАН Монголыг улс шиг авч явах улс төрийн хүчин мөн үү Ер нь Орос Хятад хоёрын дунд пост коммунист намаар удирдуулсан орон байхаас өөр замгүй гэж үү. За юу ч болсон Украины дайн дуусаг.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 10:10

Өнөөгийн ЗГ шиг ингэж ажилласан ЗГ өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд гараагүй гэдгийг хүн бүр л мэднэ. ЗГ-ын буулгах нь э/з болон улсын хөгжилд маш их �##�дагд�##�тай. Дахин гарч ирсэн ЗГ үүн шиг ажиллаж чадаа ч билүү...эргэлзээтэй. яг үнэнийг хэлэхэд манайд улс орноо аваад явчих сод ухаантан нэг ч байхгүй. Бүгд энэ б�##�ай авилг�##�жсан нийгмийн үеэр ажиллаж амьдарсан бүр цусанд нь идэж уух, авилга, �##�бан туша�##�ын хэнээ туссан нэвт, улс төрд орвол баяжина гэсэн төрөлхийн ойлголттой гарууд л байгаа.

Zochin
Zochin
1 сар 13, 2025 10:41
Reply to  Зочин

Хуцмой Боловсролгүй оркоо

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 13, 2025 13:19
Reply to  Zochin

Нэр усаа үнэнээр нь тавьж чадахгүй хэвтэж чи юу хуцдаг юм бэ.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 10:13

Иймл Монгол �####�нууддаа

Зочин
Зочин
1 сар 13, 2025 10:19

Хүрэлсүх ерөнхийлөгч маань Элбэгдорж нартай нийлчихсийм биз дээ. Арайч тийм худрагагүй ,жудаггүй зан гаргаагүй байлгүй дээ

Зочин
Зочин
1 сар 14, 2025 09:32
Reply to  Зочин

Угаасаа Элбэгтэй нийлж ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгээ унагсан

Хүүк гөлөг
Хүүк гөлөг
1 сар 13, 2025 19:42
Reply to  Зочин

Боолын боол босгоны шороо болсон хүүк монголчуудад биш харин нам нэртэй МАНАН мафийн Алуурчид Хулгайчдад үйлчилдэг
Монголыг гадаад эзэдтэйгээ хамтран цус�##�сан манан мафийнхан оффшорт 40 тэрбум доллор нуусан
Банкны дээрэмчин Хүүк оффшор мөнгөний тухай ганц ч үг дуугардаггүй

Мөнхөө
Мөнхөө
1 сар 13, 2025 10:29

татварын дарамт дээр дорвитой аощлхам хийх хэрэгтэй. Уул уурхай гэхээсэ илүүтэй газар тари�##�ан, м�##� аж ахуйгаа дээш татах ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь чух�##� даа

8989
8989
1 сар 13, 2025 10:34

Өдрийн мэнд.
Ерөнхий сайд хийх гэж хичээж буй,хийж ч байна.Миний хувьд дэмжиж явдаг. Харин нэг том �##�даа кабинетаа буруу сонгодог.Магадгүй тэр ганцаарддаг байх.Сангийн сайд,эрчим хүчний сайд,нөгөө Номин,Бямбацогт, Одонтуяа гм ажил хийдэггүй хувийн тоглолтой хүмүүсээ зүгээр хөөж явуулах хэрэгтэй.Энэ т�##� дээр зөөлдөөд байх шиг санагддаг.
Ерөнхий сайдыг солиод хэнийг тавих вэ ? Энэ дээр маш нухацтай шийд гаргах хэрэгтэй бид.

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 13, 2025 13:22
Reply to  8989

Сонгох юу байхав даа.Хүрэлсүх,хамтарсан намуудын нь байгаа царай энэ дээ.

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 11:22
Reply to  8989

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд тавих олигтой хүн өдөр гэрэл бариад хайсан ч олдохгүй. Энэ Засгийн газраар зүгээр л ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

0909
0909
1 сар 13, 2025 10:43

Батцэцэг ерөнхий сайдын чадвартай Хүрэлсүх т�##�аас дэмжлэг өндөр тул магадгүй . Содбаатар бол чадваргүй. Чойжилсүрэн Дэлгэрсайхан Амарсайхан Бямбацогт мэтийн олигархуудыг �######�уулах хэрэгтэй

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 13, 2025 13:25
Reply to  0909

БАТЦЭЦГИЙГ ерөнхий сайд болгохгүй байлгүй.Төмрийн өмнөх үеийн сүх ичих байх..

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 11:23
Reply to  0909

Эмэгтэй хүнээр ерөнхий сайд тавих хэрэггүй ээ. Батцэцэг гадаад харилцаагаа сайн хариуцах шаардлагатай байна.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 14:16
Reply to  Иргэн

Казиночин авгайг харин �######�уулах ёстой биш үү

Зочинhn
Зочинhn
1 сар 13, 2025 11:01
Reply to  0909

Өө бүр сольчихлоолдоо битгий мөрөөд

Зочин
Зочин
1 сар 13, 2025 10:53

Засаг унагах хамгийн хэрэггүй шийдэл байх. Хэрвээ унав�##� Нямбаатар буруутай шүү. Арай л огцомдуулсан шүү. Тогны үнэ бас иргэдийг сульдааж стрестүүлэж байна лдаа.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:46

Хэтэрхий зөөлөн, мохоо, шийдвэргүй, бөөрөнхий, удаан, зориггүй гээд удирдагч хүнд байх маш олон зүйлс түүнд дутагдаж буй учир санаа байвч сачий нь хүрэхгүй байгаа бололтой. Тэгээд ч сонгуулийн хуулиа хог шааруудын цуглуулга болгодог намаас нэг дэвшүүлж , жагса�##�таар гаргадаг болсон нь маш буруу шийдвэр байсан. Урд нь ингэж нэрсийн жагса�##�таар сонгууль явуулж Да. Ганболд, Баабар гээд баахан луйварчид гарч ирж улс орныг самарсан туршлага байсаар байхад тэнэг зүйл хийсэн дээ! Олонхи болсон бол олонхоороо засагаа барьж хүч түрэн бүх төлөвлөсөн ажилаа хийх боломжоо �##�дсан хь �##�сын хараагүй, бөөрөнхий, зориггүй, шийдвэргүй зантай нь холбоотой байх

Зочин
Зочин
1 сар 13, 2025 16:16
Reply to  Зочин

Тэд нар бас жагсаа лтаар орж байсан юмуу. Тэгж л таараа. Улсыг их самарсан

Зочин
Зочин
1 сар 13, 2025 12:33

ЗА ГӨЛӨГНҮҮДЭЭ ЕРӨӨСӨӨ ИНГЭЕЭЭ БҮГДЭЭРЭЭ ДАНХАН ТОЛГОЙТЫГ АВЧ ҮЛДЭЭД ҮЙЛ ЛАЙГИЙ НЬ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЭНЭ ТАНХИМААС ХУВЬДАА БИЗНЕСТЭЙ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨЖ ДАНДАА МӨНГӨ БОДОЖ УНТААД МӨНГӨ БОДОЖ СЭРДЭГ ЛАЛАРУУДЫГ ЯВУУЛЧИЙ.САЯ ШААЗГАЙ ДОРЖХАНД АЛАХАА ШАХЛААШТ ЖОЛООЧИЙН ХАИУЦЛАГЫН ДААТГАЛААР ЖИНХЭНЭ СЭГСРЭХ ГЭЖ БАЙГААД НУРЛААШТ.НАМАА ЗАРЖ НУУЦ АМРАГ НЯЛХ НОГООГОО ХӨТЛӨН ИХ ХУРАЛД ОРЖ ИРЧИХЭЭД САЙД ЧААСАН ЖАЙЖГАР ЭРҮҮ ГАНТӨМӨР ЧИНБАТЫН МАНГАР НОМИН АМАРСАЙХАН ГЭЭД САЙДУУДААСАА ЮУТАЙ Ч САЛААД АВЧИХЬЯ.АМАРСАЙХАН БОЛ АЙМААР ИХ МӨНГӨТЭЙ ОЮУНЫ УНДРААГИЙН ТӨЛӨӨНИЙ ТҮШМЭЛ БОЛОХООР ҮНЭНДЭЭ ГЭЦҮҮ БАЙНАА.ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯР САРЛАГ БЯМБАЦОГТ ДЭЛГЭРСАЙХАН ГЭЭД УРТ ЖАГСААЛТ ҮРГЭЛЖИЛНЭЭ.ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ ОЛИГАРХУУДЫН МӨНГӨӨР УГЖУУЛБАЛ ЧАМД ХУРЦДААД ЧАЦГА ХАРВАСААР БАЙГААД ЧАДАРВАЛ ЯАНА.МӨНГӨ ЗААВАЛ ЭРГЭЖ ЭЗНЭЭ ЗАЛГИДАГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БАЙНАА.ШУДРАГА ТАВ ГЭЭД ГЭР БАРИУЛААД ИРГЭДИЙГ ЦУГЛУУЛСАН БҮХ АЙМАГ ХАЯГАА БАРЬЖ ЗОГСООД ХӨӨРХИЙ МУУ БУХ МЭЛХИЙ ЭРГЭН ЭРГЭН ХАРААД ЯВСАН.ЭНЭ ЖАГСААЛ БОЛ ОР НЭР ТӨДИЙ ДАНДАА МУДАКУУДЫН ТОГЛОЛТ БОЛООД ДУУСЧЛАА ОЮУНАА ЧИНИЙ ХЭЛСЭН ҮГ БАЙГААШТ ХАВАР ЯАХ БОЛ ГЭЖ ХАВАР БОЛ СЭТГЭЦИЙН ӨВЧИН ИД ХУРЦДАЖ ХҮНИЙ СЭТГЭЛ ТОГТВОРГҮЙ БАЙДАГ АЛТАН ҮЕ.БҮХ МОНГОЛНУУД ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ГАРААД ИРЭХЭЭС ӨМНӨ МИНИЙ ХЭЛСНЭЭР ХИЙЧИХӨ ОЮУНАА

Зочин
Зочин
1 сар 13, 2025 12:49

МАН маань явж явж Женкогоор ЕС тавих гээд бна уу даа, кх кх кх..... Тэхгүй л юм бол Нямбаатар нь хэн бүхнээс илүү найдвартай л даа, наад зах нь л Женког Херотой нь хамт хөөгөөд явуулж чадна !
Энэ асуудлыг шийдэж чадах хүн нь ганц Хүрэлсүх л юмдаа !!!

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 13, 2025 13:12

Муусайн новшнуудын хуцах хамаагүй.Байд�##� хүндрэхэд сайдууд чинь бараг л ихэнх нь нүүр буруулна .Ард олныхоо төлөө өөдгүй амьтасыг няц дарах хэрэгтэй.Ялсан хүнд буруу байхгүй..Хулчийж,шантрах хэрэггүй ОЮУНЭРДЭНЭЭ.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:28

Оюук дэндүү ваакуумжаад байгаа т�##�тай. Гэхдээ одоохондоо нүүрсчдийн эсрэг ингэж аажмаар ч болов хөдөлж чадах өөр хүн байхгүй. Амарбаясаа Хүрэлсүх нар өөрсдөө нүүрстэй холбоотой тул Оюукыг олигтой хөдөлгөхгүй бариад байгаа. Оюук учиргүй боловсролтой биш ч сайн т�##� нь харьцангуй шудрагадуу хүн гэдгийг нь мэднэ. Яг одоо бол огцлрч нүүрсчид болон Эби мафид бууж өгөхгүй, гэхдээ 2 жил болоод өөрөө санлаараа бууж амсхийх бодолтой л байгаа болов уу

Kca
Kca
1 сар 13, 2025 13:38

Бямбацогт дүрдээ орчихсон дараагийн ЕС-д тохирох хүн гээд сэвүүлчихсэн нааж явна.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 16:17
Reply to  Kca

Муу ховдын нохой

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:39

Баялгийн сангийн хууль батлахад л олигархиудад аймаар зуулгах нь тодорхой байсан л даа. Харин Богд уул нүхлэх энэ тэр мангар шийдвэрүүдээрээ бусад хүмүүсийн дургүйг хүргэх хэрэггүй. Баялгийн сан бүрдүүлэлт бол eрөнхий сайдаас эх орон ард түмэндээ үлдээх гол лeгаси том гавьяа болж үлдэнэ. Ёстой 4н жил гүрийсний ач тус тэр л болно

Зочин
Зочин
1 сар 13, 2025 13:57

Тэгээд яахын хүзүүгүйн хулгай хэлмэгдүүлэлтийн дэглэм тогтох юмуу май

Э.Итгэл
Э.Итгэл
1 сар 13, 2025 14:00

Энэ бичвэрт нэг оносон үнэн юм байна. Л.Оюун-эрдэнэ бэртэгчин хүмүүүсээр танхимаа бүрдүүүлсэн гэж. Үнэхээр тэд нар нь Ерөнхий сайддаа тус болохоосоо ус болж ирлээ гэж.

Их мэдэх
Их мэдэх
1 сар 13, 2025 14:16

Хамгийн чадваргүй боловсролгүй Данхыг �######�уулах сонирхол байхгүй зарим тэнэгүүд энэ улс орны байгаа байд�##�, утаа , түгжрэлийг харахаа байчихсан нүд нь циймэрүүд үү...юу болж бүтээд байна. 8 жил засагл�##�аа....Данх 4 жил ерөнхий сайд хийхчаан аядлаа. Г�##�чийг байранд нь тавих хэрнгтэы

Зочин
Зочин
1 сар 13, 2025 14:17

Энэ төр засгийн эхний �##�даа үндсэн хууль өөрчилж 126 болгодог. 2-р Жагса�##�таар баахан хэрэгтэн гудамны янз бүрийн хүмүүсийг их хур�##�д оруулсан.3-т хэтэрхий данхайсан засгийн газар байгуулж 22-23 сайдтай болсон 4-д Төсвийг маш үрэлгэн мөнгөөр хахаж цацаж төлөвлөсөн 5-дТатвар, цахилгааны үнэ нийгэмийн даатг�##� зэргийг нэмж ард түмний амжиргааг доошлуулсан 6-д Харьцаа муутай соёлгүй ажил удирдаж сураагүй хэрүүлч Нямбаатарыг хотын захирагч болгосон 7-д Нямбаатарын автомашины, замын, даатг�##�ын нэмэгдэл ноймор авахад өөрсдийн хамаар�##�ын хүмүүсээр ченж маягийн юм хийлгэж үнийг нь сая болгосон нь даарин дээр давс нэмэв болсон 8-д утаандаа анхаараагүй,сайжируулсан түлш нь шаардлага хангахгүй бгаа 9-д түгжирэлд анхаараагүй 10-д гадаадаас баахан ажилчид оруулахаар шийдсэн, з�##�уус нь ажилгүй бхад эцэст нь ц�##�ин тэтгэвэрийг 6% нэмж доромжилсон зэргээс ард түмний бухимд�##� төрж бн шүү эдгээрийг засч цэгцлэх хэрэгтэй байна. Заав�##� засаг огцоруулах хэрэг бн уу? Миний бодол шүү.

zochin
zochin
1 сар 13, 2025 14:42

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ олон жил ажиллах гавьяатай хүн. Хэрвээ монголын хөгжилд саад хийх зорилготой цөөн тооны нөхдүүдийн санаачилгаар огцруулах гэвэл өөрийн гэсэн бодолтой юманд бодит дүгнэлт хийх чадвартай бүх Монголчууд ерөнхий сайдаа өмөөрч жагсана шүү. Ерөнхий сайд болон түүний үнэнч нөхдүүдэд ажлын АМЖИЛТ хүсье,

Зочин
Зочин
1 сар 13, 2025 14:51

Аргаггүй шүү дээ. Нүүрсний хулгайг нь хамтарч хийж, хамтарч идэж ууж, хэргийг нь дарж өгсөн юм чинь. Тэгэхгүй бол хамтдаа шорон явах биз энэ 2.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 15:07

оюун эрдэнэээ байлах л хэрэгтэй й дээ

дорж
дорж
1 сар 13, 2025 15:37

Засаг огцрох ханг�##�тай олон ш�##�тгаан бий. тэр бүгдийн дурьдах илүүц. Сүүлийн 4 жилд Элбэгдоржоос илүү худлаа ярьлаа.Нээг их логик, схем ярьсан энэ хүний үгэнд цаашид итгэх нэг ч хүн олдохгүй.Ард түмэн ардын намд ханг�##�ттай итгэл үзүүлсэн. Би ярихгүй байж болно л доо ч гэх шиг гомдож гоншигоносон юм яриад сууж байдаг ийм ерөнхий сайдаас юу ч хүлээх хэрэггүй. 121 мянган төг иргэддээ өгөөд хуурах гэж нэг үзлээ. харин ч хүмүүсийн дургүй хүрэх шиг болсон. энэ бол доромжлол.Сүүлийн 8 жилийн �##�даа завхр�##� бүрийг өнгөрсөн 30 жил рүү чихлээ.Ийм амиа бодсон, бэртэгчин байж болох уу? Өнөөгийн утаа, нүүрсний хулгай,хотын түгжрэл зэрэг асууд�##� бүхэн өмнөх 30 жилийн үр дагавар уу? Муу М. Энхболд ямар их баярлаж байгаа бол. Тэрнийг өөрийн хүний намын нөхдүүдтэй нийлж байгаад �######�уулсан.Одоо энэ зовлон Оюунэрдэнэ дээр ирлээ. юм ээлжтэй байх юм даа.Энэ нөхрийг явуулах цаг болжээ.Бэрх сумын засаг даргаар явуул. ажилгүй хаяж болохгүй. монгол хүний жудаг бна даа.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 21:48

ЗАА БОЛИДОО ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧЫН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАЖ ЭРҮҮЛ НИЙГЭМ ТОГТООХЫН ТӨЛӨӨ АРД ТҮМЭН ОЮУНЭРДЭНИЙГ Л ДЭМЖИНЭ ШҮҮҮҮ

Зочин
Зочин
1 сар 13, 2025 21:50

ЕРӨНХИЙ САЙДАА ӨМӨӨРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЛАЛЦАНА ШҮҮ ХУЛГАЙЧ НАРАААААА

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 22:48

Бид ЕС даа хоч нэр өгч дуудчаад маргааш нь аав нь ээжид нь элдэв нэр өгөөд дуудв�##� дуугүй л суухын бхдаа энэ бол үр хойчдоо үлгэрлэх муу жишээ. Хэнийг ч бсан элдвээр гоочлох сн хүний шинж биш дэ .

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:33
Reply to  Иргэн

Хүнд нэр хоч өгөх бол монголчууд оркдуу бүдүүлэг байгаагийн шинж

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:36

Одоо Оюукыг огцроох юм бол дараагийн eрөнхий сайд нь айгаад нүүрснийхэнтэй бүр ч тэмцэж чадахгүй болно. Хүрэлсүх Амарбаясаа нарыг төрөөс холдуулж байж л нүүрсний хулгай зогсоно

Зочин
Зочин
1 сар 14, 2025 23:33

Оюукыг тулт�##� дэмжинээ. Шаардлагатай бол т�##�байд гарч жагса�##�д оролцоно. Иргэд бид дээд шүүх прокурорын газрыг шударга болгож цэвэрлэх т�##�аар жагса�##� хийх хэрэгтэй. 11 ний жагса�##� бол худлаа захи�##�гатай жагса�##� байсан. Засгийн газраа дэмжиж жагсая гэвэл т�##�бай багадах байхаа.

Иргэн
Иргэн
1 сар 15, 2025 08:01

Хүрэлсүх Учр�##� гэх мэтийн дээр нь Элбэгдоржийн утсан хүүхэлдэй Бямбацогт мэт бол ОюунЭрдэнэ Амарбаясг�##�ан 2-т хэзэч хань болохгүй туушгүй Ноход ч ш дээ.Амарсайхан ч бас яаж ш мэдэх нөхөр.АН-с Алтангэрэл зарчимч Кабенитын зарчимаар ажиллаж байгаа юм шиг.Учр�##� бол эцэг Хүүк рүүгээ явсан дээрдээ.Хүнд хань болохгүй дараагийн ЕС би болно гээд �##�ь эрт зарлачихсан ийм л амьтан.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 08:03

Нямбаатараас болж сая ЗГ аа унагаах шахлаа ш дээ . Тэр Богд уул нүхлэх , жолоочийн хариуцлагийн даатг�##� , төв замаар 27 к төлж явах , машины дугаарыг үнэд оруулж машины үнэ хөөрөгдсөн , сайжруулсан түлш гэх мэтийн асуудлаас болж саяын жагса�##� боллоо ш дээ

Зочин
Зочин
1 сар 15, 2025 10:39

Цагаан хогыг хогшил болгосон гавьяатан тийм овоолго 12 Эрдэнэтэд бгаа. Төр нь, Эрдэнэт хөрөнгө оруулаад мөнгө олооч.

Холбоотой мэдээ

Back to top button