"Насны хишиг"-ийг 65-аас дээш насныханд 50-250 мянган төгрөг олгох хуультай

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж байсан билээ. Энэ хүрээнд жилд хоёр удаа "Насны хишиг" олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.
Үүнд:
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм.
Ахмад настнууд “Насны хишиг” олгох хүсэлтээ "И-Монголиа"-гаар гаргасанаар авах боломжтой бөгөөд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
аймаар их мөнгө өгч байна шүү авилгачид хулгайчч нарын улс нийгмийг хохироож иддэг мөнгөний дэргэд татварын �##�баныхны иргэн ААахуйгаа дарамтлан татвар сайн хураасны шагн�##�д бие биесээ 5-10 сая төгөөр урамшуулдгын дэргэд энэ улсын төлөө хийдгээ хийсэн ахмадууддаа өгч байгаа хишгийг нь хар энэ улсыг өдий зэрэгт хүргэсэн ахмадууд шүү
Арай доромжлоод бна уу.50к аас эхэлээл �########�.Хулгайч нараа ,өөрсдөө ийм мөнгө авах уу.