Top StoriesНийгмийнУлс төрийн халуун сэдэв

Бөөрөө нийлүүлэн суугсад бөөндөө бодох цаг

АН-ын дарга Л.Гантөмөр Засгийн газрын хуралдаанд гөлөмцүү орж ирэхэд танхимын тэргүүн нь юу ч дуугарч чадаагүй өнгөрсөн гэх. ХҮН намын дарга Т.Доржхандыг эрхлүүлж ядахдаа долоохон ажилтантай “Эрчим хүчний реформын үндэсний хороо” -нд нь 13 тэрбумын төсөв тавьж өгөв.

Энэ нь яг л Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн дараа Засгийн газраа бүрдүүлэхдээ, төмөр замын бизнестэй Б.Дэлгэрсайханд зам тээврийн сайдын суудлаа өгч, барилга байшин барьдаг тул байнгын эрчим хүчний ажил хөөцөлдөж явдаг Б.Чойжилсүрэнд уг салбарыг нь хариуцуулж, хөдөө аж ахуйн салбараар мөнгө олдог Ж.Энхбаярт бас л уг салбарыг нь хариуцуулсан шиг логик харагдана.

Хамтарсан Засгийн газар нэрээр бөөрөө нийлүүлээд суучихсан эдгээр хүмүүс нэгнийхээ алдаа оноог огт шүүмжлэхгүй. Үүнийх нь хариуд нөгөөх нь алдвал бас дуугүй байх үүрэгтэй. "Парламентдаа л мэтгэлц, Засгийн газар бол танхимаар ажиллана" гэсэн товьёогоо ханцуй хоорондын тохиролцоон болгож, төрийн ажил хийцгээх болов.

Засгийн газрын гишүүдийн ажил явуулж буй байдлыг харахад, ерөөсөө л хувь хүнээрээ сэргэлэн нь амины болоод салбарынхаа ажлыг урагшлуулж байгаа дүр зурагтай.

Төвийн бүсэд нэр дэвшсэн, улс төрөөс өөрийгөө огтоос салгаж бодож чаддаггүй Ж.Энхбаяр жишээ нь халуун намраар гүйсээр, яамаа Дархан руу нүүлгэж чадлаа. Зүй нь, ирэх дөрвөн жилд тэр бүсээ халамжилсаар, дараачийн сонгуульд нэр дэвших, амбицаа илүү өргөхөд энэ нүүлт асар сайнаар хувь хүнд нь ээлтэй тусах юм.

МАН-ын Засгийн газарт багтагсад ингэж ажлуудаа амжуулах зуур Боловсролын яамыг удирдаж буй Б.Наранбаяр, Шадар сайдТ.Доржханд нар намын санхүүжилт тэргүүтэй санхүүгийн агуулгуудаа үлэмж анхаарах болов. Үүнийг МАН-ынхан ч үзээгүй, хараагүй царайлах болов.

Тухайлахад, Б.Чойжилсүрэн "Хурд" группийнхээ нэг ч мөнгийг сул урсгахгүй хүн атлаа Эрчим хүчний салбарт Т.Доржхандаар дамжуулж, ХҮН нам мөнгө хийж буй дээр дуу нь үл гарна.

Л.Энх-Амгалан боловсролын салбар тэргүүлж байгаад Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар очсон атлаа хавар хүүхдээр морь унуулахыг жишим ч үгүй дэмжээд зогсож байна. Зарчмаараа ч, ажлын түүхээрээ ч тэр танхим дотроо хаврын морин уралдааны эсрэг зогсох дүр нь. Гэтэл хурдан морь уяач, АН-ын сайд Ц.Тувааны лоббид автчихаад, хүүхдийн эрхийн эсрэг зогсов.

Ерөөс энэ хаврын морин уралдааны асуудал дээр НҮБ хүртэл мэдэгдэл гаргаж байхад гаргасан шийдвэрээсээ Засгийн газар огт ухарсангүй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ямар ихээр дүрдээ орж, бөөрөө нийлүүлэн суугчдынхаа эрх ашгийн өмнө нийтийн эрхийг орхичихож буй нэг хэлбэр юм.

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн дөрвөн жил Засгийн газар тэргүүлэхдээ ямар ч байсан өмнөх ах нар шигээ улс орноо гадныхантай нийлээд эх орноо цөлмөчихгүйгээ, авлигын асуудлаар дуугарсаар байхаа, асуудлуудаа эрэмбэлж байгаад үр дүн гаргах гэж үзэх амбицтайгаа харуулсан. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульдаа нэмэлт оруулж, хамтарсан Засгийн газар байгуулж, мега төслүүд хөдөлгөж байна.

Гэвч Л.Оюун-Эрдэнэ эргээд лоббичдодоо зөөлдөж, хэдэн жилийн өмнөх дүрээ алдсаар байх болов. Тэр хэрээр түүний тэргүүлсэн Засгийн газрын нэгнийхээ эрх ашгийг гүйцэлдүүлдэг. Салбаруудаа хувааж аваад, томилгоонуудаа хийчихдэг. Дээрээс нь намын генсек , Ерөнхийлөгч, спикер нь дуудвал гүйж очиж, хүслийг нь Засгийн газраар оруулчихдаг, нэг сулхайж сулбайсан тархи, толгойгүй гэмээр танхим ажиллах болов. Яг ийм байдлаараа цаашаа гүлдийгээд л яваад байвал Л.Оюун-Эрдэнэд цугларч байсан нийтийн итгэл баахан саармагжих нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2025 08:18

Зөв

Зочин
Зочин
2 сар 3, 2025 13:21

ямар үед яаж хандахаа эрхбиш төрийн тэргүүн мэдэж байгаа биз дээ битгий олон юм ярь

Зочин
Зочин
2 сар 3, 2025 14:23

Яг л үнэн дээ. Хэдэн жилийн өмнө бол өөртөө сайн үүлдрийн үхрийн фермтэй тэгээд бүр Ар Бург�##�тай гэдэг сайхан газрыг сумын удирдлагатай найрч тэнд байсан айлуудыг хөөсөн Ж.Энхбаярыг гэхэд ашиг сонирхлын зөрчилтэй гээд ХАА-н сайд болгохгүй байх байлах

Зочин
Зочин
2 сар 3, 2025 14:55

Оюук эсвэл том баячуудтай фракцуудыг үнэхээр дийлэх боломжгүй юм байна гэдгийг ухаарсан эсвэл Хүрэлсүх дарамтлаад хөдөлгөхгүй байгаа эсвэл иймэрхүү сулд нь тавьж янзыг нь үзэж байгаад дараагийн нүүдлээ хийх юм болов уу. Оюук уг нь гайгүй шудрагадуу зантайшд. Нямбааг бодвол хүн танихдаа муу, өөрт нь ажиллуулсан хүмүшсд хариу тус байдаггүй нэг сул т�##�тай. Оюукын зөвлөхүүд маш муу чадвар тархи муутай байна. Олигтойхон час хийсэн хэдэн зөвлөхтэй л болох хэрэгтэй. Тэрнээс жүжгийн найруулагч Баатар мэтийн тархи боловсрол яаж төрийн хэрэгт хүрхэв дээ

Зочин
Зочин
2 сар 3, 2025 16:06

Сонгууль хийж байх хэрэгбайхгүй юм байна даа. Энэ засаг огцорч ялсан ялагдсанууд байр байрандаа буцаж очсон нь ч дээр юмуу гэж санагдах болов

Монгол
Монгол
2 сар 3, 2025 20:07

Сонгуулийн өмнөх шигээ хуцах нь битгий хэл зодуулсан нохой шиг гяанаж гомдоллож харагдна лээ. Ямар амьтан сонгосон иум бэ. Танихад ч хэцүү. Баахан үхсэн Зоригт, монголоос �######�сан Эбэ мээбээтэй л арс�##�дсан байна ш дээ.

Зочин
Зочин
2 сар 3, 2025 20:34

Оюунэрдэнэд итгэж байлаа.

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:28

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Нэргүй
Нэргүй
2 сар 4, 2025 07:32

Жомбого одонтуяа энэ дотор жомбогодож байгаа юмуу

Холбоотой мэдээ

Back to top button