Улс төрийн мэдээ

О.Алтангэрэл: Ухаа худгийг хууль бусаар авсан нь тогтоогдвол лицензийг хүчингүй болгоно

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлд мэдээлэл өглөө.

Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордын лиценз олгогдсон асуудлыг нэхэн шалгах ажлын хэсэг байгуулж, О.Алтангэрэл сайд ахлаад буй юм. Уг ажлын хэсэг голчлон “Энержи ресурс”-ийн эзэмшдэг Ухаа худгийн орд дээр төвлөрнө хэмээн ойлгогдсон. 2008 онд зөвхөн Засгийн газрын тэмдэглэлээр тус стратегийн ордыг “Энержи ресурс”-д өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед анхаарал татаад байгаа билээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Ажлын хэсгийн зорилго тодорхой. Стратегийн орд газарт хамаарч байсан Тавантолгойн бүлэг ордын нэг толгой нь болох Ухаа худгийг ЗГ-ын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т өгсөн. Ингэхдээ хууль зөрчсөн үү, хэн хэн шийдвэр гаргаж оролцов гэдгээр хууль зүйн дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Хууль зөрчсөн нь тогтоогдвол лиценз өөрөө хүчингүй болно.

Шаардлагатай бол бүх орд дээр энэ шалгалтыг явуулна. Ганцхан Ухаа худаг дээр фокуслаад байгаа юм байхгүй. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна.

Ухаа худагтай холбогдуулан олон асуудал шалгаж байна.

Сая УИХ жишиг тогтоолоо. “Орано”-гийн гэрээн дээр. Иргэддээ өгөөжтэй байх тал дээр жишиг тогтоолоо. Тэгэхээр хэрэв Ухаа худгийн эзэмшил, ашиглалт хөндөгдвөл цаашдын хувь хэмжээ зэрэг асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Стратегийн орд газар гэж УИХ-аас тогтоосоор байтал түүнийг хувийн хэвшилд шууд шилжүүлсэн нь хууль ёсных байв уу зэргийг л ажлын хэсэг судална.

Бид нэг зүйлийг хэлнэ. Шударгаар дүгнэлтийг гаргана. Дүгнэлтийг олон нийтэд ч дэлгэрэнгүй танилцуулаад явна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Ээ дээ Алтангэрэл сайд аа сайн шалгаад зөв шийдвэр гаргаарай. Энэ бол гарцаагүй хуйвалдаан, авилгалын замаар хийсэн луйвар. Жижиг сажиг процессын алдаа гаргаж болохгүй шүү. Цаад төгсөрсөн луйварчингууд чинь аюултай шүү, юу ч хийж чадна.

Арман
Арман

ЛАЛАР АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧ

Ариунаа
Ариунаа

Зөв шүү.Хууль бусаар авсан бол төр ард түмэн буцаан авах хэрэгтэй.

Зочин
Зочин

Mash zuv amjilt huseye????✊️

Уншигч
Уншигч

Зөвшөөрөл олгосон С.Баяр нь яах бол. Хоригдох уу. Бас зоригт гэж нэг хүн бүхюмнаас чөлөөлөгдөөд байгаа биздээ

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Үнэн л байх болтугай. Иргэд тэнэг биш шүү. Яг хуулиа л баримтлалтай. Хуулийнхаа зүйл заалтыг үг үсэгчлэн танилцуулж, асуудлыг иргэдэд нээлттэй, чин шударгаар явуулж чадвал, Оюун-Эрдэнэ сансарт гарах байх шүү

Хаха
Хаха

Хууль бусаар авсан гэж л тогтоох байлгүй дээ. Коммунизм мандах нь тодорхой.

Иргэн
Иргэн

Та нар тэгж амжихгүй

Зочин
Зочин

Ер нь яахаараа ийм том ордуудыг улс нь эзэмшээд хадгалаад бхйж болдоггүй юм болоо.үлдэх үр ач зээ нар минь байна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button