УЛС ТӨР

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ.  Монгол Улс,  Япон Улстай  1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон билээ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-тай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Тэрбээр мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд  Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар  2012 оноос хойш буюу 13 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 28, 2025 08:33

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Холбоотой мэдээ

Back to top button