Нийгэм мэдээ

"The MongolZ" багийнхан Германы "Gamerlegion" багийг гурав дахь удаагаа ялах уу

ESL Pro League Season 21 нь дэлхийн шилдэг CS:GO багуудын дунд өрнөдөг томоохон тэмцээн юм. Энэхүү шинэ улирал Швед улсын Стокгольм хотод зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр манай улсын The MongolZ багийнхан эхний тоглолтоо хийнэ. Тэд энэ удаа Германы Gamerlegion багтай учраа таарчээ.

Хоёр багийн хувьд саяхан зохион байгуулагдсан IEM Katowice 2025 тэмцээний плэй-оффын эрхийн төлөө тоглож, The MongolZ ялалт байгуулж байсан удаатай.

Мөн 2024 оны Shanghain Major-т учраа таарч The MongolZ тоглолтыг тэргүүлж байсан. Gamerlegion багийн хувьд HLTV-гээс гаргадаг чансааны арвангуравт бичигдэж байна.

Харин The MongolZ тухайн чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байна.

Тус тэмцээн Stage 1, Stage 2, Playoffs гэсэн гурван үе шаттай явагдана.

ESL Pro League Season 21 тэмцээний эхний хоёр үе шат нь студийн орчинд зохион байгуулагдах тул үзэгчтэйгээр явагдахгүй гэж мэдээллээ.

Тэмцээний нийт шагналын сан нь $850,000 бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багууд өрсөлдөж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button