Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал өчигдрийг хүртэл нийт найман удаа хойшилжээ.

Харин өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдаан болж, түр завсарласан бөгөөд өнөөдөр үргэлжлэн явагдах юм.

Энэ хэргийг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт, гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн юм.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарыг 600 автобус худалдан авахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж буй. Мөн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг ч шалгагдаж байна.

Бид шүүх хурал хэрхэн үргэлжилж буй талаарх мэдээллийг дэлгэрүүлж хүргэнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button