НИЙГЭМНийгэм мэдээ

Дөрвөн удаа хойшилсон З.Санждоржийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт хойшилсон. Ингэснээр дөрөв дэхь удаагаа хойшилсон юм.

Тэдний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2025.03.21/ болно. 


"Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 заалтаар зүйлчилсэн билээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шарын шашны томоохон төлөөлөгч аугаа их утопи үзэлтэн энэ ламтан юутай ч ял авах нь тодорхой боллоо хэний замд хонх дамраа тачигнуулан шоголтой номоороо д�##�лан хөндөлссөн тээглэсэн шаар юм болдоо.

зочин
зочин

энэ муу лам тагнуул хийж чадах уу, хэрвээ магнуул хийж чадсан гэж байгаа юм бол цэрэгт татаад цэргийн тагнуулын дарга эсхүл тагнуулын ерөнхий газрын дарга болгочихоочээ,

Зочин
Зочин

Энэ муу ламын тагнуул хийнэ гэж хаашаа харсан юм байх вэ дээ?!! Харин жинхэнэ эх орноос урвагч Женко �##�ь эрт болзлоо хангачихаад хүлээгээд байна шүү, цаана чинь!! Мөн их чирэгдүүлэх юмаа, хөөрхийг??

Холбоотой мэдээ

Back to top button