Top StoriesУЛС ТӨР

“Прокурорын дэргэдэх мөрдөн”-г устгасны горыг хууль хүчнийхэн өөрсдөө амсаж сууна

2014 оны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж Улсын ерөнхий прокурорын мөрдөнг татан буулгасан. Мөрдөн байцаах албыг татан буулгаад, шалгагдаж байсан авлига албан тушаалын хэргүүдийг АТГ болон ЦЕГ-руу шилжүүлж байв. Тагнуул, цагдаа, шүүх, прокурорын хууль бус үйлдлийг шалгах чиг үүрэгтэй уг алба нь 10 жил үүргээ гүйцэтгээд ийн татан буугдсан юм.

Уг алба нь  эрүүгийн 40 гаруй төрлийн хэргийг шалгадаг байсан бөгөөд хуульд өөрчлөлт оруулснаар Улсын ерөнхий прокуророос салгаж, дөрвөн төрлийн гэмт хэрэг шалгах асуудал нь АТГ дээр ирсэн. Харин үлдсэнийг нь цагдаагийн байгууллага өөрөө шалгадаг болж өөрчлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл цагдаа цагдаагаа шалгадаг болох эрх зүйн орчин бүрдүүлчихсэн.

Гэтэл манайд цагдаа цагдаагаа шалгадаг ийм жишээ бий юу, бий. 2000-аад онд мөрдөн байцаах алба цагдаагийн байгууллагын мэдэлд байх үед цагдаатай холбоотой гомдол тасрахгүй, цагдаа нь цагдаагаа шалгах нь нэрийн төдий болчихсон, хоёр цагдаагийн албан хаагч биенээ шалгаж, хэргийг нь шийдээд цохолт хийдэг байсан гэх асуудал ч сонсогддог байсныг Хууль зүйн сайдаар нь ажиллаж байсан хүн нь өөрийн амаар хэлж байсан удаатай.

Энэ нөхцөл байдал дээрээс Олон улсын хүний эрхийн комисс зөвлөмж гаргаж, мөрдөн байцаах алба гэдэг бие даасан, хараат бусаар, прокурорын дэргэд тусгай байгууллагын статусаар ажиллах шаардлагатай юм байна гэдэг санал дүгнэлт гаргаж байсныг ажил болгож байв.

Нэг мэргэжлийн, адилхан зорилго чиглэлтэй, үүрэг хүлээсэн, хамт мөр зэрэгцэн ажилладаг хүнийгээ шалгана гэдэг хаа хаана аа бэрх гэдгийг энэ салбарт олон жил ажиллаж ирсэн туршлагатай хүн нь ч хэлдэг. Тиймээс цагдаа, цагдаагаа шалгадаг биш бие даасан тусгай байгууллага, хөндлөнгийн нүдээр харж, нөлөөлөлгүйгээр ажиллах нь чухал юм байна гэдэг онцлогийг нь харж уг Прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулсан түүхтэй. Анх ингэж байгуулагдаад 300-400 хэрэг шалгадаг болсон нь хүчнийхний авлига, дотоод асуудлыг задлах, цэвэрлэх хамгийн чухал сорилт, шинэчлэл байсан нь үнэн.

Нөгөө талдаа үеийн үед яригдаж ирсэн цагдаа нарын эрүүдэн шүүлтийн асуудал бүр цадигаа алдах болсныг энэ алба байгуулагдсанаар ном цэгцэнд нь оруулсан талаар ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж ч нэг удаа хуралдаан дэр хэлж байлаа. Албыг нь татан буулгачихаар эрүүдэн шүүсэн гэдэг гомдлыг прокурорт өглөө гэхэд эрүүдэн шүүсэнд нь хариуцлага яаж тооцоод байгаа нь ойлгомжгүй, замхарчихдаг болов.

Санхүү, төсөв муутай, харахад цомхон ч хүчний байгууллагуудын доторх маш олон асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн илрүүлж, ажиллаж байсныг хүний эрхийн байгууллагуудын үе үеийн тайлангууд ч харуулдаг.

Уг нь Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээрээ эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгадаг тусгайлсан, хараат бус байгууллагатай байх ёстой юм билээ. Гэтэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө буюу Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Л.Цог, Р.Бурмаа, О.Баасанхүү, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар өргөн барьж Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдаг. Тухайн үедээ нэрс нь нууцлагдаж, шуурхай хэлэлцүүлж дэмжүүлсэн зэрэг асуудал их бий.

Энэ явдлаас хойшхи улс төрийн нюансууд ч сонин байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг тухайн үед ерөнхийлөгч байсан одоо УИХ-ын гишүүн Х.Баттулга өргөн барьж, удридлагуудыг нь сольж байв.

Өөрөөр хэлбэл, хууль сахиулах байгууллагуудынх нь алдаа, завхралыг хөндлөнгөөс хянах үүрэгтэй мөрдөнгийн албыг татан буулгасны араас албан тушаалтныг шалгах үүрэгтэй байгууллагын удирлагыг шууд “дээрээс” чөлөөлж, томилдог байх асуудлыг зүтгүүлсэн зэрэг нь улс төрөөс ангид байх ёстой хяналтын тогтолцоог харин ч бөөрөндөө наах замыг нь хуулиар бэхжүүлсэн явдал болсон.

Өнөөдөр цагдаагийн байгууллага “Хууль бус үйлдэл байвал илрүүлэх боломжтой” гэсэн ядруухан тайлбарт хүлэгдээд суухын оронд хөндлөнгийн хяналтаараа чангалуулаад, дотроосоо цэвэрхэн сууж байх ёстой байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл анх сайд болохдоо л энэ албыг буцааж байгуулна гэж ярьж байсан ч өнөөг хэр байгуулаагүй хэвээр. Яг өдийд үүсээд буй асуудалд үнэндээ сайд нь буруутай эсэх, цагдаагийн байгууллага алдаа гаргасан эсэх гээд олон асуудалд хариулт хэрэгтэй хэвээр. “Прокурорын зөвшөөрөлтэй” гэдэг нэг нэн шинэ трэнд бий болсон бололтой юм. Прокурорын зөвшөөрөлтэй байсан ч хэргийн материалыг үзэж болох, болохгүй субъект нь хуулиар зааглагддаг. Гэтэл өнөөдөр хэргийн материал гэдэг чухал, нууц материал байхаа болиод удаж байна.

АТГ өнөөдөр улс төрчдийн ашиг сонирхлоос ангид ажиллаж чадаж байгаа юу. Цагдаа өнөөдөр цагдаагаа шалгаад, дотоод асуудлаа ил гаргаад ярих чадамж бий юу.

ЦЕГ, АТГ-ын дарга нар улс төрөөс ангид, шударгаар ажиллаж байгаа тухайгаа ярьж, сурталдаж суухын оронд "Прокурорын дэргэдэх мөрдөн"-г сэргээгээд өг гэж хамгийн түрүүнд нэхэж суух учиртай юм, уг нь.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Прокурорын дэргэдэх мөрдөнг нэн яаралтай байгуулж, шударга ёсыг тогтооё! Тэнд чекистүүд байсан. Удахгүй байгуулж өгөх байх.

Зочин
Зочин
Reply to  Зочи

Битгий шаа.зөвхөн цагдааг ноолдог захиалгын хэдэн гар байсан. Шүүх прокурорыг хараад гөлөг .сайн мэднэ

Иргэн.
Иргэн.
Reply to  Зочин

Цагдаагийн новш юугаа хуцаад байгаа юм бэ.Та нар арай давраад байгаа.Ард түмэнээр
хоол,хувцасаа бэлдүүлчихээд эргэж дайрдаг хэн бэ.Чонотой нийлсэн нохой юу п.и.з.д.а.нууд

Зочин
Зочин

Баттулгын ба лаг дуусашгүй ээ !

Иргэн
Иргэн

Прокурорын дэргэд мөрдөн шалгах байгууллага хэрэгтэй. Одоо хавтаст хэрэг бүү хэл, хаалттай шүүх хуралдааны материал хүртэл сошиалд гарах нь хэвийн үзэгдэл болсон. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нэрийн дор шүүгчийн туслах, цагдаагийн ажилтан, прокурорын туслах нараас мөнгөөр мэдээлэл худалдан авч сошиалд гаргадаг бололтой харагддаг. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй байна.

Irgen
Irgen

Цагдаа нар цагдаагаа шалган гэж юу байсийн бэ таминээ

Bolor
Bolor

Мөрдөн байцаах aлбыг татан буулгахыг АН-аас ерөнхийлөгч Элбэгдорж, ЕС Aлтанхуяг, МАН-аас УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар нар зохион байгуулсан.Тэд Монгол улсыг сөнөөх бодлого хэрэгжүүлдэг байв.

Баагий
Баагий

Мөрдөн байцаах албын сэргээх хэрэгтэй. Цагдаа гэмт хэргийн бүлэг болж бн шүү

Хариу
Хариу

Прокурорын мөрдөн гэж их зөв газар байсан. Цагдаа, прокурор, шүүгч, атг гэх балай газруудыг шалгаж, цэвэрлэж байсан. Одоо сэргээх цаг болсон. Хууль хяналтынхан гэж өөрийгөө нэрлэсэн дархан цаазат гаруудыг дуудаж шалгаж хариуцлага тооцох бие даасан газар маш хэрэгтэй.

Зочаина
Зочаина

Дахиад прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээн байгуулаач ээ.

Хөлөг
Хөлөг

Хүчний байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянадаг хяналтын хараат бус Мөрдөн байцаах алба байгуулах шаардлагатай! Үнэнч, шударга, зарчимч комиссарууд тэнд үүргээ гүйцэтгэх нь зөв шүү! Амьдралын орчинг нь дээд зэргээр хангаж, сард 10-15 саяаар цалинжуулах, бие хамгаалагч, унаа тэргээр бүрэн хангавал зохино.

Зочи
Зочи

Прокурор бол шударга үнэний туйл байх ёстой.

Зочин
Зочин

AN namiin Temuujin tembuu hiisen ajil

Зочин
Зочин

Одоогийн мөрдөн байцаах газар уг нь цагдаад байх ёсгүй юм шүү дээ, цагдаад наачихаад байхаар аргагүй ээ ийм л юм болно. Цагдаа биш болгох хэрэгтэй тусдаа статустай газар байх хэрэгтэй.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Прокуроын дэргэд мөрдөн байцаах байгууллага байж болохгүй. Үндсэн хууль зөрчинө. Цагдаагийн ажилтан гэмт хэрэгт холбогдвол Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгаж болно. Тэгдэг ч байх. Прокурор мөрдөн байцаадаг болчихвол прокурорын ажилтан хэрэгт холбогдвол хэн мөрдөн шалгах вэ? Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг хянадаг прокурор өөрөө мөрдөн шалгадаг байж таарахгүй. Үндсэн хуулиар прокурорт мөрдөн байцаах ажил хариуцуулаагүй нь ийм учиртай. Үндсэн хууль хэлэлцэж байхад энэ асуудлыг маш нарийн хэлэлцээд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг төрийн байгууллага болох прокурорыг өөрийг нь мөрдөн байцаах ажилд худгалдуулж болохгүй, хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллага байх ёстой гэж шийдсэн юм. Үнэмшихгүй хүн байвал Үндсэн хууль уншаад үзээрэй. Прокурорт 3 үүрэг оноосон байгаа. Мөрдөн шалгах ажил прокурорын эрх үүрэгт байхгүй. Төрийн байгууллага зөвхөн хуулиар олгосон эрхийг эдлэж үүргийг гүйцэтгэдэг. Илүүг эдлэж болохгүй, хортотой.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

хориотой

Үл таалагч
Үл таалагч

Зарим улс төрчдийн болон төрийн томоохон албан тушаалтны дур зоргоороо хандах, албан тушаалын наймаа гм юу эсийг хийдгийг өнгөрсөн жилүүдийн үйл явдал харуулсныг мэдээллийн хэрэгслээр явагдаж байсныг санаж бна. Мөн төрийн тэргүүн бсан нөхөр өмч хувьчлалаар жирийн иргэдэд бсан хувьцааг дээрэмдэж хохирол учруулсныг одоо хүртэл төлөлгүй хохироож бна. Иймд АТГ үнэн мөнийг илрүүлж олон түмэнд мэдээлж бсан нь шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой бсан гэж үздэг. Тэр албыг татан буулгаснаас хойш банкуудын хэрэг, цэргийнхний хэрэг, газар олголтын хэргүүд ....гм гаарч авилга хахууль нь цэцэглэсэн... Албан тушаал, эрх мэдэлд ойр нь бүхнээс түрүүлж бусдаас дээрэмддэг нь нэмэгдсэн. Өнөөгийн өндөрлөгт алба хашиж байгаа зарим хүмүүс ч байж л бна. Зарим улс төрчдийн болон эрх мэдлээ хэтрүүлдэг албан тушаалтны айдас болсон газар нь АТГ шүү дээ. Өнөөдрийн прокурорын ажлын үр дүн харагдахгүй бна. Урьд нь олуулаа нэгэн компани хэргийг хааж өгөөд оронд нь байранд орцгоосныг л хэвлэл мэдээллээс уншиж бсан. Одоо хэрхэн өөрчлөгдөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ц.дагва
Ц.дагва

Одоогийн хуулиар Цагдаа.АТГ мөрдөгчийг хэн ч шалгахгүй хуультай улс

Иргэн
Иргэн

Оюунхорол, Бурмаа, Хаянхярваа гээд дандаа гэмт хэргийнхээ хуулийг хүчингүй болгосон юм бн!!!

Зочин
Зочин

По мөрдөнө нэг ч чадвартай мөрдөн байхгүй байсны гайгаар хуулийн хулгайч нар ихэссэн дэ

Зочин
Зочин

Энэ алба бхад хуулийн байгууллага журамтай, хаа хаана процесс зөрчил бага гардаг бсан шүү

Зочин
Зочин

эргээд байгуулчихаач ядах юу бсийн

Зочин
Зочин

Нямдорж сайдын байгуулж байсан байгууллага. Хэрэгтэй л газар байж дээ

Зочинт
Зочинт

Энэ бол санаатай их хуралд суусан луйварчид өөрсдөө болон өарсдийнхөө гар хөл ахдүү найз нөхөдөө хамгаалаж хэрэг нууж ялгүй болох гэснн санаатай ажил

Зочин
Зочин

Яг үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button