Нийгэм мэдээ
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн хордсон бөгөөд хоёр нь амь насаа алджээ.
Урьдчилсан байдлаар тэднийг метилийн спирт уусан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Багануур дүүрэгт тодорхой шалтгаангүй хордож, хоёр нь амь насаа алдсан. Нэг нь сэхээнд, гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй дүгнэлт гарсан. Бодит шалтгаан лабораторийн шинжилгээгээр тогтоогдоно. Олон тооны хүн техникийн зориулалттай метилийн спирт найруулж уусан байж болзошгүй мэдээлэл байгаа" гэжээ.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
осол гээд байтал архины асуудал байсан байна. хүмүүст осол гарч гэж худал ярьсан байна !
Азийн чоно бөөнөөр нь хомроглон устгасан шүү энэ Багануурыхан ерөн архинаас болж амиа алддаг сонин гарууд юмаа архиа болиочээ
Монголд ер нь бүх л үйлдвэрийн архи сдирт ус найруулаад уудаг шүү
Саяхан эрдэнэс 5 толгойн ажилчид хордоо биз дээ.Хорлон сүйтгэх ажиллагаа байна уу, шалгаач ээ
Аль хэзээний эрхтэнийг нь тоноод эхэлсэн дээ. Яанадаа
Тааралдсанаа гударна