З.Дашдавааг Л.Оюун-Эрдэнэ, Б.Жаргалсайханыг У.Хүрэлсүх хамгаалахаар тохирлоо, том хэргүүд тэгээд урагшлах уу

АТГ-ын даргыг хууль ёсондоо анх удаа монголд Засгийн газрын тэргүүн томилох онцгой эрхийг энэ удаа эдлэх байв. Гэтэл тэр эрхээ Л.Оюун-Эрдэнэ эдлэхээс "түдгэлзэж", өнөөгийн АТГ-ын дарга З.Дашдаваагийн гараас хөтлөн гүйж, УИХ дахь намын бүлгүүдийн хуралд ороод "Хуучин хүнийг нь дэмжээд өгөөч" гэж гуйв.
Хөшигний ард төрийн тэргүүн У.Хүрэлсүх ч удахгүй Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох хүсэлтээ УИХ-д уламжлахаар тогтжээ. Гэхдээ төрийн тэргүүн бол Л.Оюун-Эрдэнэ шиг бүлгийн хурал хэсч Б.Жаргалсайханы томилгоог гуйхгүй. Засгийн газарт эл томилгоо бүр хамааралгүй бөгөөд УИХ-д шуудхан нэрийг нь оруулчихна.
Ингэж АТГ-ын дарга З.Дашдаваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн саналаар албан тушаалаа хадгалж үлдэцгээх тохироо хийгджээ.
Төрд өчнөөн жил ажиллаад, танилын хүрээ нь баарагжуу болон бэхжиж, олон гуйлт төдий чинээ холбоосонд орчихсон хүмүүсээр өнөөгийн ажлыг нь хийлгэнэ. Тэгэж байж, тодорхой үр дүн гаргана гэж тооцсон гэвэл танд хэр итгэлтэй сонсогдож байна.
Аа харин, АТГ дээр баахан мөрдөгчид шинэ дарга ирснээр солигдож, хэргүүд эхнээсээ мөрдөн байцаагдах хэмжээний манаргаан үүсч, ажил төлөвшлөө бараг жил болох хэрийн цаг хугацаа алдахгүй. Энэ бол үнэн. Үүний ижил уур амьсгал УЕП-ын ажил үүргийн хүрээнд ч хадгалагдана гэсэн үг. Товчилбол, шинэ халаа сэлгээ явагдаж бужигнах нөхцөл үүсэхгүй л гэсэн үг. Цаг алдахгүй.
Гэхдээ АТГ дээр ч, УЕП-ын хүрээнд ч одоогийн баг нь үнэхээр цойлоод, ажлууд нь авлигаа ч, хэргүүдээ ч шийдээд, дараачийн шат руу нь маш хурднаар шидээд яваа юу гэвэл үгүй юм аа. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилогдсон эдгээр эрхмүүдийн шалгаж буй хэргүүд нь, шалгаад дууссан гэх хэргүүд нь маш удаан л явж байгаа. Хөшигний ард комиссаруудын хэрэг наймаа мөрдөгчийн итгэл үнэмшлийг мохоох болсоор ч асар удлаа.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн хэрэг, ЖДҮХС-гийн кэйсүүд бөөн дуулиан дэгдээсэн. Баахан сүр дуулиантай шалгагдсан хэргүүд яг эцсийн байдлаар харахад албан тушаалтнуудаа яаж ийж өршөөлийн хаалгаар оруулж, хэдэн ААН-үүдийнхээ данс цавууг хааж баахан шалгасан нэртэй дуурь, жүжгийн өрнөл болоод л өнгөрсөн.
Тав алхаад танилын сүлжээгээр баригдчихдаг монгол шиг жижиг улсад суурьтай, буурьтай төрд олон жил ажилласан хүмүүс шалгах, мөрдөх, шүүх рүү шилжүүлэх чиг үүрэгтэй газруудаа удаан ахлахаар урагштай үр дүн гарах магадлал ихсэх үү, багасах уу. Ийм угжирмал тогтолцоо нь хүмүүсийг урагш алхах зарчмын хөлгүй болгож уядаг нюанс л институц бүрд харагддаг.
Тийм атал төрийн өндөрлөгүүд нь хуучин хүмүүсээ дэмжээд сууж байгаа нь тэднийг нийтэд нь юу ч гэж хармаар юм бэ дээ гэсэн эргэлзээ төрүүлнэ. Тэд лав шинэ шатанд асар олон хэрэг илрүүлээд, шүүх рүү шилжүүлээд, ёстой нэг маналзуулаад өгнө гэдэгт итгэхгүй байна. Томчууд л харин итгэсэн шиг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1
-
ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ТҮЙ МАЙ ЯМАР Ч ХЭРЭГ ХӨДЛӨХГҮЙ
Зөв ш дээ, сайн ажиллаж байгаа учраас улирааж байна. Ерөнхий прокукор бол маш сайн хян�##�т тавьж байнагю гэж харагддаг шүү
эцэг луйварчны охин луйварчин ш�##�чигнаад байсан ундрам гэгч ухаад эхэлсэн болохоор тэрлд
Урагшлаад ч шүшх дээр очоод л Бадамжунайн хэрэг шиг л замхарна
Ерөнхий прокурорыг ажиллуулахыг дэмжиж байна. Өмнөх ажиллаж байсан ерөнхий прокурорууд нь их л болж бүтдэггүй юм хийдэг нөхдүүд байсан. Харин энэ хүн тэднээс өөр, олон жил прокуророор ажиллаж байгаа жинхэнэ мэргэшсэн прокурор
Шинэ хүн гараад холио сэлгээ болоод ажил нь явахгүй. Еренхий прокурор насаар энэ байгуулагт ажилласан нэр цэвэр зарчимч хүндээ.
ерөнхий прокурорыг улираах нь зөв. харин тэр 2 орлогч нь гэж ажил хийдэггүй 2 хоолны савыг �######�уулв�##� таарна. нэг нөхөр нь бүр байгаа байхгүй нь ч мэдэгддэхгүй хачин арчаагүй амьтан 1 байнаа.
Одоо байгаа ерөнхий прокурорыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Ажиллах хугацаандаа ямар нэгэн будилаанд огт холбогдож байсангүй, мэргэжлийн хүн нь мөн байна. Энэ хүний үед олон �##�бан туша�##�тнуудын хэрэг шүүх рүү явсан. Шүүх дээр л гацаад байна шүү
Шударга,зарчимч хүнийг улир�##�д ажиллуулах нь зөв зөв.
Ерөнхий прокурор шударга зарчимч хүнийг дэмжиж байна.
Ерөнхий прокурорын хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх нь зөв ш дэ.
Ерөнхий прокурорыг үргэлжлүүлэн ажиллуулах нь дээр болов уу. Сайн ажилласан гэж боддог.
Ёрөнхий прокурорыг дэмжиж байна.том хэрэгүүдийг шийдэж чадсан да
Ерөнхий прокурорыг дэмжиж бн аа зөв2
Улираан ажиллуулсан зөв гэж бодож байна.Хийж дуусаагүй олон хэрэг байгаа
Ерөнхий прокурорыг дэмжиж байна.
Ерөнхий прокурор ажиллах хугацаандаа шударга сайн ажилласан гэж бодож байна улираан ажиллуулах нь зөв.
Ерөнхий прокурор Жарг�##�сайхан нь ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилд холбогдолгүй ажиллаж байна.Ийм сайн прокурорыг цаашид ажлуулах л хэрэгтэй.Хашир туршлагатай ийм прокурор ховор шүү гэж боддог
Ерөнхий прокурор Жарг�##�сайханыг улираан ажиллуулахыг дэмжиж байна
АТГ, УЕП байгууллага ажилаа сайн хийж байгаа байх харин шүүх дээр очоод том хэргүүд гацаж тэндээсээ замхарч байгаа шүү дээ
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Данхын санлаар томилогдсон улирсан хүн Женкогийн хамаг идсэн уусан,цавчсан,нударсаныг нь онц сайнаар нуун дарагдуулж таарна даа !
Нүүрсний том том хулгайч нарт Ерөнхий прокурор сайн таа лагдаж байгаа юм бна даа !
Ерөнхий прокурор улирсан нь зөв. Ямар нэгэн асууд�##�д орж байгаагүй зөвхөн прокуророор дагнаж ажилсан хүн.
Прокурорын баыгууллага сүүлийн жилүүдэд үнэхээр сайн ажилласан.
Энэ сөрөг юм бичээд байгаа гарууд үнэндээ шудрага хүнээс айж байгаа. Харин ч энэ ерөнхий прокурор олон авлигачдыг шүүхийн ха�##�га татуулсан шүү. Дэмжиж байна.
Прокурор болисайн ажилласан.
Шударга хүн дахиад сонгогдох вий гэхээс айгаад троллуудаараа сөрөг юм бичүүлж байгаа нь үнэн өрөвдөлтэй. Жарг�##�сайхан прокурор шиг шударга хүн олдохгүй л болов уу.
Huuliaraa Prokuroriin nasnii deed hyazgaar 60 nas shuu. Huuli zorchin baij ene huniig uliraan tomiloh bolomgui yum.
Joohon salhi oruulaachee eronhiilogchoo.
JARGALSAIHAN chin yasan Muuhai yamba edelj hanadaggui alban tushaald durtai hvn bna. Tetgevertee suugaachee
Odoo l Huulia zorchij bolohgui shuu Eronhiilogchoo
ерөнхий прозурорыг улираах нь зөв. сайн ажилласан