Top StoriesУЛС ТӨР

Э.Жононбаярыг дотоодод шалгаагүй байхад гадагшаа яагаад дуулиан болгов

Дэлхийн үндэстэн дамнасан томоохон корпорац "Trafigura" группийн “Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг салбарт ноцтой луйврын шинжтэй зөрчил илэрсэн" талаар анх Financial Times өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 30-нд нийтэлсэн.

Харин 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг нүсэр том тус корпорацыг санхүүгийн хүндрэлд оруулсан эзнээр Монгол дахь салбарынх нь захирал асан Э.Жононбаяр нэрлэгдээд буй.

Гадны хэвлэлүүдэд томоохон хэрэг өдүүлсэн даржин нөхөр мэтээр бичигдэж, "Trafigura"-гийн гүйцэтгэх захирал нь хүртэл томоохон хэвлэлүүдэд "Очиж, хяналт тавих боломжгүйгээр нь далимдуулж маш жижиг зах зээлтэй Монголд ийн 1.1 тэрбум ам.долларын алдагдал үүсэх нөхцөл бий болсон" хэмээн ярьсан байв.

Гэхдээ нөгөө талдаа Э.Жононбаяр нь уг асуудалд бусдын хийж буй ажлын гол хохирогч болчихлоо гэх агуулга ч яригддаг.

Өнгөрсөн удаа "Trafigura" компани болон Э.Жононбаярын талаар гарсан нийтлэлүүдийн ашиг сонирхол, хөшигний ардах голлох нюансуудыг тайлбарлан хүргэсэн юм. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.


Харин энэ удаа дээрх асуудал өдгөө хэрхэж буйг хүргэе.

-"Trafigura" группийн Монгол дахь салбарын луйвар, алдагдсан гэх 1.1 тэрбум ам.долларын тухайд-

"Trafigura" Монгол дахь салбарт гарсан луйврын шинжтэй зөрчил ойролцоогоор таван жил үргэлжилсэн гэгдэж буй. Харин голлох алдагдлын шалтгаан нь "Трафигура" нь Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүн зардаг байсантай холбоотой гэх.

“Trafigura”-ийн Монгол дахь гол түнш нь “Lex Oil” компани байсан нь хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээр ил болоод байгаа.

Өдгөө “Trafigura”-ийн Монгол дахь салбарын захирал асан Э.Жононбаярыг нагац эгчийн гэж нэрлэгдээд буй "Лекс Ойл"-д өртэй уул уурхайн томоохон компаниуд асар олон. Улмаар "Лекс ойл" тус компаниудаас мөнгөө олж авах асуудал ид яригдаж буй бөгөөд үүн дээр шүүхийн маргаан үүсгэсэн гэх мэдээлэл бий.

Мөн “Lex Oil” компани нь “Trafigura”-д 1.1 тэрбум ам.долларын тал гаруй хувийг нь төлөх өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин үлдсэн 500 сая орчим ам.долларын хаашаа алга болсон нь тодорхойгүй байсан. Тиймд 500 сая ам.доллар нь хэрхсэн гэдгийг илрүүлэхээр “Trafigura” ажиллаж байгаа хэмээн эх сурвалжууд хэлж байв.

Харин энэ талаарх сүүлд Reuters агентлаг хоёр долоо хоногийн өмнө “Trafigura”-гийн Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид 500 сая ам.доллар зээлүүлсэн гэх мэдээллийг нийтлэв.

Эндээс “Trafigura”-гийн Монгол дахь гол түнш болох “Lex Oil” фирмийг Э.Жононбаярын нагац эгч н.Эрдэнэтуул эзэмшдэг байсан гэдгийг “Trafigura”-тай ойр гурван эх сурвалж баталж, шалгалтын явцад Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид шатахуун зарж, олон зуун сая ам.доллар зээлдүүлсэн нь ил болоод байна.

Мөн “Trafigura” компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар, “Lex Oil” компанитай холбоотой мөрдөн байцаалтын ажил үргэлжилгүүлж байгаа. Тус компани дотоод шалгалтаараа нэмж залилангийн хэрэг илрүүлж магадгүй байна гэж мэдэгдээд байна.

Тэгэхээр “Trafigura” компанийн Монгол дахь луйврын 1.1 тэрбум ам.долларын талыг “Lex Oil” компанид зээлүүлж талд нь өр хэлбэрээр шатахуун зарсан болж таарав. Тэгэхээр дээрх луйврын гэх хэрэг тэр чигтэй "Трафигура монголиа"-гийн асуудал биш, "Лекс ойл"-ын уул уулрайн компаниудаас өрөө олж авах, зээлээ төлөх асуудал болж хувираад байна.


-Э.Жононбаяр руу чиглэсэн дайралтууд үргэлжилж байна-

Саяхан дараагийн сахал Д.Эрдэнэбилэгээр нэрлэгдэж, үнэтэй, тансаг гэх бүхний эзнээр тодордог Э.Жононбаярыг луйврын асуудалд нэр холбогдсоныг далимдуулж монгол дахь шатахууны салбарынхан түүнийг нэг мөр унагах, харин уул уурхайн салбарынхан Э.Жононбаярыг буланд шахах замаар түүнд өртэй гэх компаниуд төлбөрөөс зугтах гэж байж магадгүй логик өнгөрсөн хугацаанд гарсан дотоодын зөрчилтэй нийтлэлүүдээс цухас харагдав.

Өөр бас нэг шалтгаан нь монголын импортолдог газрын тосны бүтээгдэхүүний 80 орчим хувийг сүүлийн 5-7 жилд атгасан Э.Жононбаяр нь өдгөө дөнгөж 30 гаруй настай. Ийм залуугаараа томорч, томчуудын арын хүн болсон түүнийг газарт буулгах атаач, ашиг сонирхолтой эрхмүүд олон болсоных.

Монголд Э.Жононбаярыг тойрсон үйл явдал ийн өрнөж байхад нөгөө талд "Трафигура” дээр ч мөн 2016 оноос хойш гараагүй гэх монгол дахь салбарын луйвартай холбоотой алдагдлын маргаан өргөж, түүнийг нь ашиглах албан тушаалтнууд гарч буй.

Э.Жононбаярыг "Трафигура Монголиа"-гийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн. Үүнтэй бараг зэрэг шах уу төв "Трафигура” компанийн Гүйцэтгэх захирал Жереми Вэйр албан тушаалаасаа бууж, Ричард Холтумыг томилоод байгаа. Тэрбээр 2025.01.01-нээс албан ёсоор гүйцэтгэх захирлаараа ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ шинэ захирал гүйцэтгэх хорооны голлох гишүүд дээр албан тушаалын сэлгэлт хийжээ. Үүнийг дагаад төв "Трафигура”-ын захирлууд маргаантай байгаа гэх. Тиймээс энэ маргаандаа тус компанийн захирлууд монгол дахь салбарт зөрчил үүсгэж, группээ асуудалд оруулсан Э.Жононбаяр ашиглаж байж магадгүй асуудал давхар явж буй.

-“Trafigura” группийн асуудлаар Э.Жононбаярыг шалгаж байгаа эсэх тодорхойгүй хэвээр байна-

Өнгөрсөн хугацаанд дээрх залилантай холбоотойгоор Э.Жононбаярыг шалгаж буй эсэхийг албаныхнаас тодруулахад, “Манайд ямар ч мэдээлэл алга байна” гэх хариултаар ам таглаж ирэв.

Мөн Trafigura" группийн монгол дахь луйврын үйл явцыг бичиж буй олон улсын хэвлэл болох Reuters агентлаг энэ талаар тайлбар авах хүсэлтийг Монгол Улсын засгийн газар болон Э.Жононбаярын нагац эгчийн гэх Лекс ойл компанид илгээсэн ч аль аль нь хариу өгөөгүй байна.

Харин Э.Жононбаяр "Trafigura" Монгол дахь салбараас 1.1 тэрбум ам.доллар алга болсон талаар мэдээлсэн хэвлэлүүдэд гомдож шүүх цагдаад өгсөн гэх мэдээлэл байна. Энэ нь нөгөөх хоёр талын захиалгаар бичигдэж буй мэдээлэлд хамааралтай асуудал болж таарав.

Шүүх, цагдаагийн хувьд ийн ямар ч мэдээлэл алга. Харин “Trafigura”-ийн зүгээс монгол дахь салбарын луйврын асуудлын нарийвчилсан шалгалт үргэлжилж байгаа гэх мэдээллийг өгч буй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 15:50

найрканы ундарга бузрын лекс ойл зогсвол манай шатахуун цэвэршинэдээ

haha
haha
4 сар 7, 2025 21:00

mogoliin shuuh yamar bilee dee ahaha.bataaraa hiitsen baigaa sht.

Зочин
Зочин
4 сар 7, 2025 22:03

Монголд ийм хулгай огт илрэхгүй. Цагдаа, шүүх авилга аваад л таг болно. Тиймээс а-лдсан хүний 10 тамаа эдлэж яваа хэрэг, тэр байгууллага.

Зочин
Зочин
4 сар 7, 2025 23:09

Надаас асуув�##� бүх юм нь би мэднэ дээ ганц л....... байхгүй дээ заза.

Зочин
Зочин
4 сар 8, 2025 05:41

Ямарч нефть баазгүй гадны компани яаж тос түлш оруулж ирээд зараад, дээр нь ажилтан нь тэрбум доллар хян�##�тгүй үрээд эгчдээ 500 сая доллар зээлдүүлээд. Энэ зөвхөн үлгэрт байдаг байх.

Zochin
Zochin
4 сар 11, 2025 04:58

Huuramch benzin hiij olon huniig eruul mendeer hohirooj bgaa

Холбоотой мэдээ

Back to top button