НИЙГЭМНийгэм мэдээ
ЦЕГ: Мансуурсан байж болзошгүй Б.Оргил-Эрдэнэ гадаадад байгаа

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өчигдөр орой цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг.
Тэгвэл уг бичлэгийг шалгах эсэх талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ.
Хэрвээ Б.Оргил-Эрдэнэ нь гадаадад байгаад хар тамхи хэрэглэсэн бол тухайн улсынхаа хууль дүрмээр шийдүүлэх юм.
Тэрбээр, өнгөрсөн жил Макаод мансуурсан байдалтай дүрс бичлэг нийтэлж, байв. Үүний дараа түүнийг Макаод Ванчай дүүргийн цагдаагийн хэлтэс хяналтандаа авсан. Удалгүй түүний гэр бүлийнхэн Б.Оргил-Эрдэнийг авч ирж байв.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад хар тамхи татв�##� татна л биз хэнд хамаатай юм ацнуудаа
Иймэрхүү новшнууд гадааддаа д�##�дарна биз,юунд нь сенсаац болгодог юм бэ.
энэ хүн ч өнгөрч дээ зомби болоод л дуусана
хар тамхи татв�##� үхэл гэсэн үг.