Top StoriesТойм, анализ

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших амбиц хэн хэнд байгаа вэ

2027 онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх амбицтай дүрүүдийг нэрлэж байна. Нэрсэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарыг онцолж болох юм.

Нэг. У.Хүрэлсүх дахин нэр дэвшвэл Х.Баттулгад ч боломж үүснэ. Гэвч...

МАН дотор эдүгээ хүчтэй яригдаж буй хувилбар нь, Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх өөрөө дахин нэр дэвших. Ойр тойрны хүрээлэлдээ тэр саяхныг болтол "Би дахин нэр дэвшихгүй" гэсэн байр суурь илэрхийлсээр байв. Гэвчиг төрийн тэргүүний сүүлийн саруудын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаанууд, ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд хандаж буй хандлагууд нь дахин нэр дэвших нь үү гэх таамаг руу хөтлөөд буй.

Эрх баригчид 2021 оны сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдүүлэхгүйн тулд, "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн заалтыг Үндсэн хуулинд суулгачихсан.

Үүнийгээ У.Хүрэлсүхэд зориулан засах аваас Х.Баттулгад нэр двэших эрх давхар үүсчих юм. Олон нийтийн судалгаагаар АН дотор эдүгээ Х.Баттулга дээгүүр хэвээр яваа. Тэгэхээр У.Хүрэлсүх дэвшвэл Х.Баттулга өрсөлдөнө. Өнөөгийн төрийн тэргүүн хойш сууваас тэр С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг өмнөх Ерөнхийлөгч дэмжиж оролцоно гэсэн логик харагдаж буй.

Нөгөө талд парламент дотроос Ерөнхийлөгч томилох Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл биелэх аваас тэр бас л нэг сайн боломжийг хангачхаад байгаа дүрээр нэрлэгдэнэ ээ.

Хоёр. С.Ганбаатарт Ерөнхийлөгчийн суудлаа алдах МАН-ын айдас биеллээ олох уу

"Би байнга Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэлтэй байдаг" гэж С.Ганбаатар хэлсэн. Оргүй бол биш. Тэр хамгийн уйгагүй байдлаар монгол орноо тойрч, бүсчилсэн хөгжлийн агуулга дээр ч тойргоос нэр дэвшиж, ер нь аль сайнаараа хичээж яваа.

Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд яг ялахын даваан дээр гадны иргэнээс санхүүжилт авсан гээд боорлуулчихсан шархаа тэр 2027 онд нөхөх бодолтой юу гэвэл тийм. Хэрэвзээ Х.Баттулга АН-аас дэвшихгүй бол С.Ганбаатарыг дэмжих нюанстай. Мөнхүү олон нийтийн дундах судалгаагаар С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр судалгааны үзүүлэлттэй хэдэн жил болов.

МАН-ын хувьд С.Ганбаатарын судалгааны хувь өндөр буй дээр эмзэг, мэдрэмтгий хандсаар ирсэн. Тэгэхээр С.Ганбаатарт Ерөнхийлөгчийн суудлыг алдах уу эсвэл АН дотор өөр дүр дэвшүүлэх хорыг гаднаас найруулах уу. Дотооддоо эвцэлдэн нэгдэж, яг ялах магадлалтай дүрээ явуулах уу гэдэг МАН-ын тулгамдсан асуудал болчхоод байна.

Гурав. Цахиртаж орилсон Н.Алтанхуягийн дүрийг багаар үнэлэж боломгүй

Ингэж шоглол байдаг. "Л.Гүндалай, Н.Алтанхуяг хоёр хийсэн нүгэл, муухай талаа бүдгэрүүлэх гэж эхнэр охиноороо шоуддаг" гэх. Тийм ч биз, үгүй ч биз. Ямартай ч Н.Алтанхуяг олон нийтэд эерэг дүршилтэй. Цагаан цайвалзуур, цархитаж орилсон хүн харагддаг.

Түүний улс төр, бизнесийн бүлэглэлийг тайлбарладаг самбар дахь видеонууд харьцангуй үнэн төрхтэй, өнгөрсөн түүхийг нь харсан ч тэр эх оронч харагддаг. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн удаад С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг дагуулан монгол орноороо зүгээр ч нэг тойрчхоогүй. Тэдний аль боломжтойг нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцохоо давхар илэрхийлсэн хэрэг байв. Яг АН дотроос Н.Алтанхуяг дэмжлэг авах нюанс гэвчиг тийм ч боломжтой бус билээ.

Бусад: Баруун аймгийнхны амбиц ба Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл

МАН-аас баруун аймгаас С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицтай дүрүүдийн нэгээр нэрлэгдсэн. Харин АН дотор Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар тус бүсээс яригдаж байгаа.

Б.Пүрэвдорж: УИХ-д гурав дахь удаа сонгогдож, сумын соёлын төвд сонгогчдодоо хавирга чанаж өгч байгаад өөрөө дуулчихдаг хүн бол Б.Пүрэвдорж. Шинэхэн гишүүн байхдаа тэр сахал Д.Эрдэнэбилэг, нутгийн ах Ц.Элбэгдорж нарын шүглийг УИХ-д үлээдэг нэгэн байсан бол сүүлдээ нэлээд төгөлдөржиж, хуурамч шатахуун, махны экспорт гэхчлэн өргөн хүрээний сэдэв рүү орсон. Түүнийг ер эрх ашиггүй, мөнгөгүй сэдвээр дуугарахаа больсон гэгддэг. МАН-тай ч нэгдэж олон ажил бүтээх агаад УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хамгийн их далд хөрөнгөжсөн гишүүнээр нэрлэгддэг.

О.Цогтгэрэл: Хуучнаар ЕТГ-ын дарга П.Цагааны мөнгийг угааж, Тесо-гийн бизнесийг өргөжүүлсэн түүхтэй О.Цогтгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ намынхандаа ил тод илэрхийлж яваа. Өнгөрсөн парламентын үед тэр АН-ын даргаар хэсэг ажиллаж, эдүгээ УИХ дахь АН-ын бүлгийг удирдаж буй. Тесо эдүгээ бизнес моделийн хувьд дэлхийн чиг хандлага руу дөхөх амбицаа тасралтгүй хэрэгжүүлж, соёлын байдлаараа ч сайн төлөвшсөн. Гэвчиг О.Цогтгэрэлийг АН-ыхан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх эрхийг дотооддоо олгох уу гэдэг нь асуудал билээ.


Өмнөх бичвэр:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2025 08:23

Бүткү ээ

тогтох
тогтох
4 сар 10, 2025 08:25

.

Last edited 13 Өдөр Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Юююююююю
Юююююююю
4 сар 10, 2025 08:35

Батцэцэг еөк болно. Ванга цаашаа шүү

Зочин
Зочин
4 сар 10, 2025 09:31

Зөв

Зочин
Зочин
4 сар 10, 2025 09:53

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэн нэр дэвшихийг тэд өөрсдөө биш МАН шийдэнэ дээ ! АН-ын хамгийн сул өрсөлдөгч хэн бна тэрийг л....

Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:28

Энэ улсад үнэхээр лидр гэдэг хүн байхгүй болсон мэт гнхдээ нэг чавганц олдох биз дээ

Уншигч
Уншигч
4 сар 10, 2025 13:57

Энэ бүгдийн �##�ь нь ч хэрэггүй.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 16:10

Ганбаатар шүү ддээ Ганбаа бидний ярьдгаар босоо хөх монгол Ганбаа шүү дээ

Зочин
Зочин
4 сар 10, 2025 17:30

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 10, 2025 19:48

Босоо Ганбаа нэвт шаана!

Зочин
Зочин
4 сар 10, 2025 20:16

ХҮРЭЛСҮХ хамаагүй дээр дахин сонгогдох нь зөв АЛЬ ЭСВЭЛ ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯР МУНДАГ ЗАЛУУ ДАА ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАС СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ ШҮҮ Ж. ЭНХБАЯР

Иргэн.
Иргэн.
4 сар 11, 2025 17:35
Reply to  Зочин

Арай б�##�чирдана.Хүний хамгийн муухай шинж бол долдой зан.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 20:17

АН-д ёстой үзээд өгөөч �##�га даа

Зочин
Зочин
4 сар 10, 2025 20:18

Ж. ЭНХБАЯР ҮНЭХЭЭР МУНДАГ

Иргэн.
Иргэн.
4 сар 11, 2025 17:37
Reply to  Зочин

Өөрөө бичээд арай ч дээ.Ийм амьтанаар яах ч юм билээ.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 20:54

Монголчуудын хүлээдттэй байгаа гол хоёр эрхэм �##�га . Ганбаатарыг боломжийн гэх цөөн хувь байж магадгүй . ..

Иргэн
Иргэн
4 сар 10, 2025 22:54

АН нэрийг шороонд хутгасан
новшоор дүүрсэн хүнхогнууд чадахгүйээ
Итгэл даадгүй эрх мэдлийн төлөө сонгогчидоо хөсөр хаядаг �##�и�##�агчид

Холбоотой мэдээ

Back to top button