Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон компани нисдэг машин бүтээснээ хөөргөж үзүүлжээ

“Skydive Inc” нэртэй Япон стартап компани лхагва гарагт /2025.04.09/ нисдэг машинаа нисгэж үзүүлсэн байна. Осака хотод болох 2025 оны дэлхийн үзэсгэлэн болох газар хэвлэлийнхний өмнө нисдэг машиныг нисгэжээ. Гурван хүний суудал, 12 ротортой зай хураагуураар ажилладаг SD-05 нэртэй тэрхүү нисдэг машин нь 15-40 км зай туулах хүчин чадалтай юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Томохиро Фүкүзава “Үзүүлэн дээр хүмүүс машиныг харж, судалж сэтгэл догдлохыг хүсэж байна” гэжээ. “Marubeni Corp” нэртэй өөр нэгэн Япон компани мөн нэг хүний суудалтай нисдэг машинаа танилцуулсан байна. “ANA Holdings” болон “Joby Aviation Inc” Осакагийн экспо нээхэд нисдэг машинаа танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Осакагийн экспо энэ долоо хоногийн ням гарагт /2025.04.13/ нээгдэнэ.

Экспо нээгдэхээс өмнө танилцуулагдаж олны анхаарлыг татсан технологи бол “Kawasaki Heavy Industries” компанийн устөрөгчөөр ажилладаг робот морь юм. Тус робот морины тухай доорх линкээр уншаарай.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2025 23:42

Ene nisdeg mashin bishee zvgeer mini fort let bna neg esondoo ongots nisdeg mshin bol mashinshig bh estoi

Холбоотой мэдээ

Back to top button