ЭДИЙН ЗАСАГ

Уул уурхайн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэт ТӨҮГ”-ын арилжаа амжилтгүй хэвээр байна

Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүртэл худалдан авагч талд илүү уян хатан нөхцөл бүхий түр журам хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэсэн ч шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээс хойш уул уурхайн биржээр томоохон компаниуд хангалттай нүүрс арилжаалж чадахгүй хэвээр байна.

4-р сарын эхний долоо хоногт Люксембург болон БНХАУ-д бүртгэлтэй “Хангад Эксплорэйшн” компани уул уурхайн биржээр баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс хэд хэдэн удаа арилжаалсан бол “Энержи Ресурс” компанийн хувьд баяжуулсан сул коксжих нүүрс энэ сарын 3-ны өдөр арилжаалснаас хойш дахин амжилттай арилжаа хийгдээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрс арилжаалах санал гаргасан ч худалдан авагч талаас хэд хэдэн удаагийн арилжаанд үнийн санал ирүүлэлгүй хаажээ.Мөн “Эрдэнэт ТӨҮГ”-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал арилжаалах саналд худалдан авагч үнийн санал ирүүлээгүй буюу он гарснаас хойш биржийн арилжаа муу хэвээр байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Арман
Арман

ЭНЭРЖИ РЭСУРС ГЭХ ҮЛГЭРИЙН КОМПАНИЙГ БҮРМӨСӨН ХААГААЧ ЭЭ !!
МУУ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛЫН НОХОЙ

Зочин
Зочин
Reply to  Арман

medrel p###a bnshd

Зочин
Зочин

Энэ аягүй бол ураны гэрээтэй холбоотой бх агуу хөршүүд сануулга өгч эхэлж бгн бишүү эргүү м�##�нууд

Зочин
Зочин

Хувийн уул уурхайн компаниуд газрын баялгийг ухаж хулгай хийнэ худ�##�даж олсон мөнгөөрөө гишүүдийг худ�##�дан авч улс орон төр засагт хор хутгана

Доёо
Доёо

Энэ бол санхүүгийн хүндрэлийн дохио шүү!!

Зочин Иргэн
Зочин Иргэн

Хятад �##�баар саад болж байна

Холбоотой мэдээ

Back to top button