Үйл явдал: “Ирээдүйн инженерүүд-2025” Улсын III олимпиадын шагнал гардуулах ёслол болно

Өнөөдөр болох үйл явдлы тоймыг хүргэж байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.
10:00 цагт: “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3r дадал буюу 3r4ub” төслийг СХД-ийн ерөнхий боловсролын 15 нь сургууль дээр хэрэгжүүлсэн “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх уулзалт дүүргийн Хүүхэд залуучуудын театрт болно. Холбогдох утас 99896747
11:00 цагт: ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2025” Улсын III олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Холбогдох утас 99071795
Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт: Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.