Top StoriesУлс төрийн халуун сэдэв

МАН-ын битүү хагарал манай төрийн зовлон болов

Харахад МАН бол бүрэн бүтэн явсаар буй. Айхтар ихээр хагарч гэмтдэггүй, цуурч эвдэрснээ шинэ бүтцээр наагаад, эв бүтэн болчихдог институц. Гэвчиг өнөөдрийн тэдний битүү толхилцоон хэрээсээ хэтрээд явчихлаа. Хэр удаан гаднаа бүтэн харагдах нь уу гэдэг нь цаг хугацааны асуудал болов.

Ерөнхийлөгчид "дахих" хүсэлтэй У.Хүрэлсүхээ Л.Оюун-Эрдэнэ АН-тай, Х.Баттулгатай нийлж зогсоох оролдлогоо эхлүүлэв. Өрнөл нь...?

2021 онд МАН өөрсдийн эвдэхийг хориглон баталсан Үндсэн хуулийн зохицуулалтаа ердөө хоёр жилийн дараа, бүр баталсан автороор нь дахин эвдүүлсэн. Үйл явдлыг сануулбал, ХҮН намын дарга Т.Доржхандаар ҮХЦ-д гомдол гаргуулж байв. Энэ нь тухайн үед парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай, дангаар засаглагч МАН-ын, тэр дундаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй оруулах гэсэн Д.Амарбаясгалангийн мэргэн санаа байв.

ХҮН намын дарга Т.Доржханд ч тухайн үед МАН-аас Д.Амарбаясгалангийн өгсөн даалгаварыг амжилттай биелүүлсэн. Өнөө цагаас харвал тэр намаа тэргүүлсэн хэвээр, хамтарсан Засгийн газарт багтаж, улсын бүх тендерийг хуваарилдаг агентлагийг сайдынхаа статусаар бүрэн захирч явна. Энэ ажиллагаанд оролцсон ХҮН нам ч хожиж, МАН ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж, хамаг ажлыг санаачилсан Д.Амарбаясгаландаа спикерийн өндөр хэргэмийг өгчээ.

Гэвч одоо...

Эдүгээ харин У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж мэдэх бэлтгэлд орж, МАН-ыхан дөрвөн жилийн өмнөх ажиллагаагаа түүний эсрэг чиглүүлж бэлтгэв. Энэ удаа тэд Т.Доржхандыг ашигласангүй. АН-аас хуулийн суурь зарчим ярьдаг Х.Тэмүүжингээр "Үндсэн хуульд дахин гар дүрэхгүй байх" агуулгыг бүлэг рүү нь оруулж, гишүүдээр гарын үсэг зуруулсан байна. Үүнд Х.Баттулга бүлгийн хурлын хойно, баасан гарагт нь гарын үсэг зуржээ.

Ингэж Л.Оюун-Эрдэнийн санаачлага АН-ын бүлгээр дамжин, жинхэнэ онилсон хүнийхээ гарын үсгийг авсан байна. Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлгүйгээ илтгэж, гарын үсэг зурснаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа муудаж, институц хоорондын тохилцоон болох нөхцөл үүснэ гэсэн нөхцөл байдал ажиглагдаж эхлэв.

Хүн нь солигдох авч, ерөнхий арга барил өөрчлөгддөггүй хэлхээсээр ҮХЦ-ийг өөриймшүүлэн бэлтгэж, У.Хүрэлсүх дахин өрсөлдүүлэх боломж нээгдэж мэдэх агуулгаарх иргэний хүсэлт оччихсон байх үед МАН энэ удаа АН-тай, Х.Баттулгатай нэгдсэн дүр төрх харуулав. Угаас одоо У.Хүрэлсүхийн гарт буй хүчийг ганц сааруулж чадах хүн нь МАН-ын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ л болчихоод байна.

Эсрэг талд нь одоо Д.Амарбаясгалангийн удирдсан парламентын ирцгүй байдал, Засгийн газрын гишүүдтэй баахан эв түнжингүй яваа алхам зэрэгцэн гарч ирж буй.

Хөшигний ард Д.Амарбаясгалан "Бор тээг"-ийн асуудлаараа Б.Энхбаяр нарт барьцаанд орж, Ухаа худагтай холбогдох УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас хүлээн авахгүй байх "тээг"-т орсон гэх яриа гарах болов. Тэр Засгийн газарт, нэр бүхий сайд нарт бухимдалтай яваа гэдгээ спикерийн индэр дээрээс хэд хэдэн удаа илэрхийлээд амжлаа.

Парламентын байнгын ирцгүй байдалд Засгийн газрын гишүүд үлэмж хувь нэмэр оруулж буй нь тэдний ажил байдлын уялдаа ямархуу түвшинд явааг харуулна. Засгийн газар дотроо ч тэр, "Унавал унаг ээ", "Бид дараачийн Ерөнхий сайд", "Засгийн газар унасан ч манай сайдын суудал хөдлөхгүй" зэргээр ил цагаан ярьцгаах болжээ.

Жингээрээ ХҮН нам муудалцлаа гэхэд Б.Наранбаяр, Б.Найдалаа нарын оёо тавиулах хэмжээний зодооноор, АН-ын дотоод муудалцаан үсрээд Ж.Баярмааг дотроосоо үгүйсгэх, сайд нараа "Манай тэр, энийг ажилд авсангүй" гэх агсамналын хэмжээнд л яваа. Тэд мянга муудлаа гээд төрийн хэмжээний, институц хоорондын толхилцоон тарьж чадахгүй юм.Үндэсний эвсэл бол МАК-ийн, Н.Номтойбаярын ширүүн дохилтоос хаашаа ч гарахгүй.

Харин МАН-ын битүү зодоон манай төрийн зовлон болоод байгаа юу гэвэл тийм. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоор буй ийм үед тэд хоорондын зөрчлөө интституцийн зодоон болгож хувиргах нь улам ихэдсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:26

odoo neg NAM het ih tur barisnii lai l yum da

Зочин
Зочин
5 сар 16, 2025 18:46
Reply to  Зочин

Ард түмэн, сонгогчид төр, засагаа тогтвортой байлгах гээ л МАН-ыг сонгоод байдаг, тэгтэл энэ 3 мангар нь амь амьныхаа амбицаас давж сэтгэж чаддаггүй ээ !
Ер нь Ерөнхийлөгчийг АН-аас сонговол таарна, одон тараахад улс төр хэрэггүй биз дээ !

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:27

МАНАН хэт өтгөн болсных байхдаа

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:28

монголд сөрөг хүчин байхгүй болсоны шинж

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:28

АН ХҮН 2 зүгээр маны бууны нохой ман хагарв�##� бүгд л хагарах гээд байна .

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:30

surug huchingui nam evleliin zasag gej hachiny um hiichheed odoo buh yumand garaa durtsen

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:31

одоо амарбаясг�##�ан сайд болно гээд хөөрцөн байгаадаа

Би Зочин
Би Зочин
5 сар 17, 2025 06:40
Reply to  Зочин

Нохойн жогорхой Амарбаясг�##�ан

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:32

одоо муу ч гэсэн өөр хүн байхгүй гэсэн санаа юу тэ

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:35

данхаа с өөр хүн байхгүй байв л гэждээ

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:35

улсыг самарч чадаж байгаан шүү нээрээ

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:39

МАН ны ард байгаа эздүүд л хожино шүү

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:41

MAN neg mur tarah heregtei

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:43

Odoogiin erunhiilugchiig dahin songoh ni zuv shuuu

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:46

Орондоо орох завгүй олзлон була�##�даж. Хөнжилдөөн унтах завгүй Хөнөөлдөн тэмцэлдэе

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:47

manai uls MAN bish shuu zugeer sergene

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:53

MANAN g zugeer huulj hayaad z##luul

Галч
Галч
5 сар 16, 2025 09:06

Б.Энхбаяраар намын дарга, Ерөнхий сайд болгоё, хууль эрхзүйн мэдлэгтэй хүн манай улсад ус агаар шиг хэрэгтэй бна.

иргэн
иргэн
5 сар 16, 2025 09:27

хүрэлсүх ерөнхийлөгч дахиад яагаад болохгүй гэж дэмжиж байна одоохондоо өөр хүн �##�га

Зочи
Зочи
5 сар 16, 2025 09:36

Еөкийг дахин 6 жил байлгах Ард түмний хүсэлд хэн Саад хийв. МАН АН ХҮН нар гэж үү.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 09:44

тТА НАР ТЭГЖ ЯРИВАЛ МИНИЙ АХ НАМБАР ВАНГ БҮГДЭЭРЭЭ АРААС НЬ ТОНГОРООД ОЙМСНЫ РЕКЛАМАНД ҮНЭГҮЙ ТОГЛУУЛСАН МИНИЙ АХЫН ОЙМСТОЙ ХӨЛ ГОЗОГНОСНООС ХОЙШ ЯНИМАЛ ОЙМСНЫ БОРЛУУЛАЛТ ОГЦОМ ӨСЧ ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ ӨРГӨН ОЙМСЫГ ГОЗОГНУУЛДАГ МОДА ГАРСАН ЮМ ШҮҮ.ОДОО МАН н ХУЛГАЙЧУУД ДОТРОО АЛААНТАЙ БАЙХ НЬ УЛНЫ МАНЬД ЯМАР Ч ХАМААГҮЙ ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ БААХАН НЭГЖ САЛБАР НЭМЭГДЭЖ БИД МӨНГИЙГ НЬ ТӨЛНӨ ИРГЭДИЙХЭЭ БУЯНААР ХАГАС ЯРВАЙЛТТАЙ МУУСАЙН ДАРГАНЦАРУУД ИХ Л ГАЛЗУУРЦГААЖ БАЙНА УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДЛЫН ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ НЬ УЛНЫ БЫСДАНУУД МАНИУС ЮМ ДАА.ХЭН НЬ НАХИНА ХЭН НЬ ЗАЛРАНА УЛНЫ МАНИУСД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ОЮУНЭРДЭНЭ ЧИ ТОМ АХЫГАА ТОНГОРООЧ ГОЁ Ч ЮМ БОЛОХНЭЭ

Их мэдэх
Их мэдэх
5 сар 16, 2025 10:20

Данхыг �######�уулъя аа Хүрэлсүх ээ.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 10:21

Хүрэлсүх нь дээрээ.

Bibi
Bibi
5 сар 16, 2025 11:31

Oyunerdeniin avliga yahaaraa hagaral boldin

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:35

Хүрэлсүх. Л. Намын даргаа. Өгөөгүй. Удаж. Байна даа. Энэ. Бүх олигархиудыг. Оршин. Амьдруулж. Уул. Уурхайгаар. Д�##�имдуулж барьж. Байгаагол. Бүлгийн. Толгойлогч.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:40

Манай. Улс гурван. Толгойтой. Тэднийг. Тойрсон. Маш. Олон. Өгөршсөн. Өгөршөөгүй шинэ.толгойнууд. гэж. Арми. Байна. Даа. Яаж. Сэлэм. Эргүүлэх. Гээд. Өөрөө. Өгөршсөн. Учир. Унаж. Үхэхгүйн. Тулд. Янз. Бүрийг. Хувилбар. Гаргаж. Биднээр. Их. Тоглож. Дууслаа

Зочин
Зочин
5 сар 16, 2025 12:31

Монголы эмгэнэл болсон АТГ -ыг ЕС томилдог явд�##�ын хэн хэн зохицуулсан бэ? Энэ нь шууд л авилгыг дэмжин хуульчилсантай адил явд�##� мөөн. Ш�##� тэнэг тогтолцоо. Үүнийг манай ардчилагчид буруушаахгүй байгаа нь гутамшиг. Юуны өмнө монголын тулгамдсан ажил бол АТГ -ын даргыг УИХ -аас нэр дэвшүүлдэг болох ёстой. Ингэхгүй бол Монголын авилгын индекс буурах нь �######�шгүй шүүдээ.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 13:08

Монголын төрийн өлөн новшнуудад мөнгө л чух�##� болохоос бусад нь Түй ч хамаагүй. Хоорондоо �##��##�цаад цөөрч л байв�##� болоо

Зочин
Зочин
5 сар 16, 2025 14:35

Сайндаа л цэргийн ТМС, хувийн сургууль нэртэй юм төгссөн гэх ийм 3 юм л Монголыг удирдаж бна гэхээр ёстой ой гутахымаа.

Ми данжаад МАН-ын удирдлагад гарч ирсэнээс хойш л ийм болсон, үүнийг дага лдаад АН-д ч Эрдэнэ, Баттул га гээд бичиг үсэг үл мэдэгчид гараад ирсэн дээ.

Монголын заяа гэдэг нь энэ юм байлгүй дээ, ха ха..,

Зочин
Зочин
5 сар 16, 2025 15:05

Хүүк одоо болноо. Дахин болж даврахаа боль. Гишүүд нь давхар сайд байдгийг л болиулахад л хурлдаа ирж сууж амждаггүй зэрэг асуудлууд шийдэгдэх юмшдээ. Давхар дээлийг сэргээж уоам дордуулсан нь Оюукын маш том буруу бодлого

Зочи
Зочи
5 сар 16, 2025 17:34

Амр�##�тын өдрөөр учраа олно. Ууланд гарах байх мэдээж.

Зочин
Зочин
5 сар 16, 2025 18:05

amarbayasgalang z##luul jinhene horchin

Зочин
Зочин
5 сар 16, 2025 18:16

За та нар хамжааргатай юм бичнэ шүү,баахан хов базаад л хүмүүсийг хооронд нь хагар�##�дуулаад байж болохгүй шүү,энэ чинь батлагдаад нотлогдчихсон мэдээлэл үү тийм бол тийм,үгүй бол үгүй гэдгээ бичээрэй

Зочин
Зочин
5 сар 16, 2025 21:52

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button