Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон дэлхийн шилдэг зээлдүүлэгчийн статусаа 34 жилд анхны удаа алдлаа

Япон дэлхийн шилдэг зээлдүүлэгч гэх статусаа 34 жилд анхны удаа алдсан гэж тус улсын Сангийн яам өнөөдөр /2025.05.27/ мэдэгджээ. Сангийн яам мэдээлснээр тус статусыг одоо Герман улс эзэмшдэг болсон байна. Японы нийт гадаад хөрөнгө өнгөрсөн оны сүүлээр 533.05 их наяд иен (3.7 их наяд ам.доллар) байсан юм. Харин Германы 569.65 их наяд иен болсон аж.

Хэдийгээр шилдэг зээлдүүлэгчийн статусаа алдсан ч гэсэн өнгөрсөн жил гадаадад олгосон нийт зээл нь 11.4 хувиар нэмэгдэж 1,659.22 их наяд иен болжээ. Энэ өсөлтийн ихэнхийг АНУ-руу хийсэн шууд хөрөнгө оруулалт үүсгэсэн байна. Ингэснээр тус улсын гадаадад зээлдүүлсэн мөнгө долоо дахь жилдээ нэмэгджээ.

Харин гадаад өр 10.7 хувиар өсөж, 1,125.97 их наяд иен болсон байна. Улс орноор жагсааж үзвэл гадаадын хөрөнгө эзэмшдэг хэмжээгээр Япон улс хоёрдугаарт жагссан юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button