Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын төрийн өндөр таван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ли Жэ Мён Ерөнхийлөгч болоод буй.

Үүний дараа буюу өнгөрсөн баасан гарагт /2025.06.06/ БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн ордноос өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой эвсэлдэн төрийн эргэлтэд оролцсон таван өндөр албан тушаалтныг дотоод мөрдөн шалгалт, сахилгын арга хэмжээний хүрээнд албан тушаалаас нь чөлөөлжээ.

Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жон “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болсон төрийн эргэлтийн үеэр хууль бусаар баривчлах ажиллагаанд саад учруулж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн төрийн таван өндөр албан тушаалтныг ажлаас чөлөөллөө. Тэдний албан тушаалд нь түр орлон гүйцэтгэгч томилох шийдвэр гарсан” гэж мэдэгдэв.

Түүнчлэн тус улсын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён мөн энэ өдөр "ил тод, энгийн хамгаалалтын бодлого" баримтална гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: JTBC

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button