УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Урьдчилсан мэдээ: Гурван намд өгөх дөрвөн сайдын суудал

Ерөнхий сайд Г.Занданшатарын хамтрах саналд одоогоор ХҮН нам л хариу өгөөд байна. Тус намын Төлөөлөх зөвлөлийн 97 хувь нь дэмжээд буй.

Энэ удаагийн Засгийн газар МАН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн бүрдэлтэй байхаар зурагдлаа. Яамгүй Үндэсний хороодын дарга нарыг хасаад 20 сайдтай байхаар болов. Ерөнхий сайд танхимдаа 19 сайдыг ажиллуулахаар болж байгаагаас 15 нь МАН-ынх, дөрөв нь бусад гурван намынх байхаар байна.

Тэгвэл,  

  • Үндэсний эвсэлд нэг суудал буюу Н.Номтойбаярыг Шадар сайдаар,
  • ХҮН намд хоёр суудал буюу Т.Доржхандыг одоогийн ажиллаж буй Шадар сайдад нь хэвээр үлдээж нэмээд П.Ганзоригийг Боловсролын сайдаар,
  • ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулахаар урьдчилсан байдлаар тохироод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button