Олон цаг эхнэрээ хүчирхийлэн, хатуу зүйлээр цохиж, мэсээр хөнөөсөн хэрэг гарчээ

Өвөрхангай аймагт олон цагийн туршид эхнэрээ хүчирхийлж, хатуу эд зүйлээр цохиж, мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард өөрийн гэртээ маргааны улмаас хамтран амьдрагч Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалжээ. Улмаар хохирогч Т-ийн гавлын яс цөмөрч, амь насаа алджээ.
Шүүгдэгч буюу хэрэг үйлдсэн этгээд шүүхэд “Талийгаач тэр өдөр архи уусан байсан. Орой гадагшаа гарсан хойгуур нь унтаж байхад гэртээ орж ирээд намайг татаж босгоод толгой руу модоор цохиод авсан. Тэгээд босож ирээд цохиулсандаа уур хүрээд алхаар цохисон. Над руу дайрах гэж байхаар нь булааж аваад зөрүүлээд хутгалчихсан юм. Би мэдрэлийн ядаргаанд орчихсон байсан юм. Тэр архинд гүн орчихсон байсан ч би юм хэлдэггүй байсан" гэжээ.
Шинжээч : Шүүгдэгч сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй. Харин мэдрэлийн талаас хэсэгчилсэн цөөн уналт таталтын хам шинжтэй. Цаашид өөрт болон бусдад аюул учруулах нь багатай. Хэрэг хариуцах болон үнэн зөв дүгнэлт өгөх чадвартай байна" хэмээсэн байна.
Хэргийн газрын үзлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэг үйлдсэн этгээдийн мэдүүлэг, шинжилгээний дүгнэлт зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалтад хамаарах буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 17 жилийн хорих ял оноожээ. Оногдуулсан ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ дарангуйлагч харгис хэрцгий эрчүүдэд ял нь сулдаад бнашдээ ялыг чангаруулах гүй бол олон ээж нар нөхөр гээч зэрлэг араатны гарын шүүс болохнээ
Арай гэж ойлголоо.Эхнэр нь архичин нөхөрөө модоор цохиод эргүүлээд нөхөртөө зодуулаад үхсэн юм биш үү?