Улс төрийн мэдээ

Б.Түвшин: Хөлсөөр ажиллах гэрээнд давхар НДШ авдгийг болиулахаар санаачилсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр санаачлагч 41 гишүүний нэг Б.Түвшин,

"Нэгт, иргэний хуулиар бизнес эрхэлж байгаа орлогоос хоёр талаас нь албан журмаар авахаа больё гэж байгаа. Хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нөгөө талдаа хувь хүн байдаг. Энэ төрлийн гэрээний орлогоос 10, 10 хувийн татвар авчихаар орлого биш болчихдог. Хөдөлмөрийн хөлстэй адилтгадаг ийм зарчим дэлхийд байхгүй. Иргэн өөрөө гэрээ байгуулж бизнес эрхлэх боломжгүй болчихож байгаа. Хөдөлмөрийн хуулийн харилцаанд НДШ авдгаараа авна, үүнийг хөндөөгүй. Иргэний хуулиар зохицуулж байгаа хүмүүсийг бол нийгмийн хамгаалалд оруулж ирэхдээ, орлогод нь таарсан зохицуулалт хийдэг.

Хоёрт, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зугтана гэдэг асуудал яригдаад байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тодорхой заалт одоо бий. Нэмэлт гэрээ байгуулсан бол нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлдэг.

Гуравт, хуваарилалтаас хуримтлалын зарчим руу шилжинэ гэдэг зөв. Орлого ихэнх нь цаг хугацааны шинж чанартай, тогтвортой биш. Иймд нийгмийн хамгааллын бүрэн хамгаалж чаддаггүй. Цалин суурьтайгаас хамаагүй бага тооцоологддог. Энэ хүмүүсийг тогтвортой, тасралтгүй бөгөөд нэг талаас нь НДШ төлүүлдэг байж зөв болно" гэж хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button