НИЙГЭМНийгэм мэдээ

Шил арчигч шингэнийг устай андуурч уусан хэрэг гарчээ

"Мазаалай" нэртэй шил арчигч шингэнийг устай андуурч уусан хэрэг энэ сарын 20-ны өдөр гарсан байна.

Тодруулбал, Австралийн хамтын нөхөрлөлийн улсын иргэн 64 настай М гэгч эрэгтэй "Мазаалай" нэртэй шил цэвэрлэгч шингэнийг устай андуурч уужээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Нэмэлт: Шил арчигч шингэн уух нь маш аюултай, хортой бөгөөд амь насанд ч хүргэж болзошгүй юм. Энэхүү шингэн дотор ихэвчлэн метанол, зарим тохиолдолд изопропанол зэрэг хорт бодис агуулагддаг.

Анхааруулга:

  • Зарим шил арчигч шингэн хүүхэд уух тохиолдол гардаг тул маш сайн таглаж, хол байлгах ёстой.
  • Метанол нь хүний биед маш хурдан шимэгддэг бөгөөд нэгэнт шимэгдсэний дараа гэмтлийг зогсоох эмчилгээ маш хүнд байдаг. Хэрвээ уусан бол “хүлээх” гэж огт болохгүй шууд эмнэлэгт хандах хэрэгтэй.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нэр нь мазаалай ч байхдаа яахав дээ

Back to top button