Улс төрийн мэдээ

Я.Содбаатар: Ойрын хугацаанд МАН-ын Их хурлыг товлож, дүрмээ өөрчилнө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай нам ирэх есдүгээр сард Их хурал хийхээр төлөвлөж байгаа тул ойрын хугацаанд Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товыг тогтооно.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар намууд дүрмээ шинэчлэх ёстой. Энэ ажил эхэлсэн. Санхүүжилт ил тод болно, жендерийн тэгш байдлыг хангана, нийгмийн бүлгийн төлөөллийг оролцуулна зэргээр өөрчлөлт хрийгдэнэ.

Намууд санхүүгийн тайлангаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоодог болж байгаа. Эдгээрийг угтаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудал ид хийгдэж байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас буусан ч намын дарга хэвээр байгаа юм. Иймд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн дүрмийн заалт болон бусад асуудал анхаарал татсаар буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button