Улс төрийн мэдээ

Төрийн ордонд хэд хэдэн удаа тог тасарснаас төхөөрөмж доголдсон тул УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлууллаа

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар, Засгийн газраас яаралтай өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хуулийн төсөлд холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан. Улмаар санал хураалт явуулах гэхэд борооны үеэр Төрийн ордонд хэд хэдэн удаа тог тасарсан тул төхөөрөмжийг хэвийн ажиллуулах шаардлага үүсжээ. Бүх төхөөрөмжийг унтрааж, асаах учир УИХ-ын чуулганы хуралдааныг 10 минутаар түр завсарлууллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жэн
Жэн
6 сар 23, 2025 18:18

Тог гэнэ шүү уул нь наадах чинь ТОК гэсэн. Орос үг юм шүү дээ Монголоор хүчдэл гэдэг юм

Зочин
Зочин
6 сар 23, 2025 18:25
Reply to  Жэн

Хэ хэ тайлбарлаж бгаа энэ нөхөр ч гэсэн таг нөхөр байна, тока буюу гүйдэл гэсэн үг л дээ нөгөөдөх нь напряжение буюу хүчдэл гэдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button