Гадаад мэдээ
“Mission Impossible" киноны хөгжмийн зохиолч Лало Шифрин таалал төгслөө

“Mission Impossible" тэргүүтэй Холливүүдийн олон кино, телевизийн нэвтрүүлгийн хөгжмийг бичсэн Аргентинийн хөгжимчин Лало Шифрин 93 насандаа таалал төгслөө.
Буэнос-Айрэс хотноо 1932 онд төрсөн Л.Шифрин хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач хүн байсан юм. Тэрбээр 1967 онд "Cool Hand Luke", 1979 онд "The Amityville Horror" киноны хөгжмөөрөө "Оскар"-ын зургаан шагналд нэр дэвшиж байжээ. Харин "Mission Impossible” киноны хөгжмөөр "Грэмми" шагнал хүртэж байсан билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.