НИЙГЭМНийгэм мэдээ
Улаанбурхан өвчний эдгэрсэн тохиолдлын тоо 10076 болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11429-д хүрлээ.
554 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 792 нь гэрээр эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн тохиолдлын 10076 болжээ. Хавьтлын тоо 89855, нас баралт долоо хэвээр байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.