Хөшигний ард: Тойргийнхонд 5, жагсаалтад 2 тэрбум өгөх саналыг Б.Жавхлан Б.Пүрэвдоржоор АН-ын бүлэгт хэлүүлжээ

Засгийн газар тойргийн гишүүдэд 5 тэрбум, бүсчлэлд 15 тэрбумаар тооцож нийт 480 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт суулгахаар УИХ-ын гишүүдээс бичгээр санал авч байгаа талаарх шүүмжлэл өрнөөд буй.
Үүнийг Засгийн газар займчуулж, "УИХ дахь намын бүлгүүдээс тойргоос сонгогдсон гишүүнд 5 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал суулгаж өгөх саналыг өгч байгаа" гэх тайлбарыг хийж эхэлжээ.
Уг үйл явц яг яаж өрнөсөн талаарх хөшигний ар дахь мэдээллийг тайлбарлан хүргэж байна.
Хаврын чуулган завсарлах сүүлийн өдөр АН-ын бүлэг гэнэт яаралтай зөвлөлдөх уулзалт зарлажээ. Бүлгийн албан бус хуралд О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар "Ирэх оны төсөвт жагсаалтынханд 2 тэрбум, тойргийнхонд 5 тэрбум суулгаж өгч, ажил хийх нөхцөлөөр хангаж өгье гэж Б.Жавхлан сайдтай ярилцлаа. Үүнийг дэмжих үү" гэх утгаар асуудлыг хөндсөн байна.

Үүнээс өмнө УИХ-ын чуулганы танхимд Сангийн сайд Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар АН-ын хэсэгт очиж, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нартай 30 минут орчим ярилцаж зогссон байна. Тэдний уг уулзалтын дараа О.Цогтгэрэл бүлгийнхнээ дуудсан аж.
Бүлгийн уулзалтын үеэр "Өмнө нь ч гэсэн ийм дэмжлэгүүд байсан. Тойрогтоо ажиллахад их хэрэг болдог" гэхчлэн санааг Б.Пүрэвдорж хэлж, С.Одонтуяа "Би өмнөх дэмжлэгээрээ оёдлын машин тараасан, их хэрэг болсон" гэхчлэн санааг илэрхийлсэн аж.
Мөн нэг анхаарал татах өнцөг байгаа нь О.Цогтгэрэл "Б.Жавхлан сайд бол намынхаа жагсаалтынханд 2 тэрбумыг хэлээгүй юм байна. Манайд харин хэллээ" гэх агуулга тайлбарлажээ.
Эндээс хоёр логик тодорч байгаа нь,
- Нэг. УИХ дахь МАН-ын бүлэгт хаврын чуулган завсарлахаас өмнө тойрогт 5 тэрбумын санхүүжилт өгөх агуулга яригдсан.
- Хоёр. Одоогийн тойргоос сонгогдсон гишүүдийн хүрээнд яригдаж буй 5 тэрбум нь жагсаалтынханд 2 тэрбум болж очих хувилбар давхар яригджээ.

Дээрхүүдийг нэгтгэж харахад, тойргоос сонгогдсон 78 УИХ-ын гишүүн нийт 390 тэрбум, бүсчлэлээрээ нэгдэж 90 тэрбумыг, үүн дээр жагсаалтын гишүүн бүрд 2 тэрбумаар тооцвол 96 тэрбум. Эдгээр нь нэгтгээд 576 тэрбум болж байна.
Ухаалаг чатаас "Монгол Улс өнөөгийн ханшаар 576 тэрбумаар хэдэн сургууль барих бэ" гэж асуувал,
- 17 мянган м.кв бүхий талбайтай 13 сургууль эсвэл,
- 5000 м.кв бүхий талбайтай 45 сургуулийг барих боломжтой гэсэн хариулт өгч байна.
Засгийн газрын хүрээнд "Бүлгүүд саналаа нэгтгээд аваад ирвэл, өөрөөр хэлвэл парламент өөрөө галаа үүрэх юм бол бид дэмжээд өгье" гэсэн логик хэлсэн нь маш тодорхой байгаа юм. Ингэж 126 гишүүн парламентад сууж байгаагийнхаа төлөө төсвийн жилд 45 сургууль барьчих мөнгийг өөрсдийн мэдлээр захиран зарцуулах нь яах аргагүй авлигын шинжтэй үйлдэл юм.
Үүнийг М.Нарантуяа, Х.Баасанжаргал нарын гишүүд анхлан шүгэл үлээсэн бөгөөд тэднийг гишүүдийн харилцдаг платформын чатуудад ихээхэн буруутган шүүмжилж байгаа аж. Улмаар Ч.Номин тэргүүтэй гишүүд "Гишүүдэд хуваарилна гэх 5 тэрбумын асуудлыг дэмжихгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ.
Харамсалтай нь, уг асуудлыг шүүмжилсэн УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өмнөх Засгийн газартай хамруулан элдэвчлэх гэх мэтээр субъектив хандсаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгиын эргүү л�##�рууд
Жавхлан хув�##�з тэгнэ ээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Нийслэл нь энэ өвөл хөлдөх магадл�##�тай ‼️‼️‼️ энэ тараах гээд байгаа 15 тэрбумаараа нийлээд станцаа шинэчлэх хувилбар байдаггүй юм байх даа дээр нь нөгөө нефтийн үйлдвэрийг ашигл�##�танд оруулах боломжтой юм бишүү эргүү хулгайчуудаа
гишүүдэд мөнгө өгдөг л юм бол ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрнэ гэж мэдээрэй дандаа хүлцүнгүй бна гэж байхгүй шүү
Шун�##� нь дийлдэхгүй ,Улс орноо удирдаж чаддаггүй ,нүдэнд нь мөнхийн зоос харагддаг ийм АРД түмний төлөөлөл босоо ороолонгууд зүгээр �######�ААД д�##�д ОРООЧЭЭ.!!!Ядаж АН -ЫХАН хамтрагч байхаа болиочээээээээ.
Болио ! Улсын төсвөөр хийгдэх ажлуудаа дэмж ! Тэр мөнгөөр та нар юу хийж бсан юм ! Албан газруудад амсуулах төдий юм өгчихөөд ! Түүнээсээ ашгаа олдог биздээ ! Тэгснээ нэх өөрийн мөнгөө гаргаад өгчихсөн юм шиг байдаг ! Засгийн газар бүү өг ! Эрчим хүч нефть олборлох үйлдвэр сургууль барих нтр маш чух�##� ажлууд их бна түүндээ зарцуул !
126 болчихоод олон ург�##�ьч үзлээр юм хий гэсэн болохоос биш, олуулаа хуваагаад ид гээгүй ээ. Ингэх юм бол УИХ тарах хэрэгтэй.
ард түмэн их хурлыг тараах тэмцэлд нэгдэнэ
Энэ нээрээ ямар цагаандаа гарсан дээрэмчид вэ.
АН -ын бүлгийг авлигадаж байж сөрөг хүчингүй хувааж идэх, Гахай ЕС- аа унагаахгүй хэсэг зүтгүүлэх өрга, Үүнийг Хүрэлсүх, Гахайшатар 2 санаачилсан. Дараа дахиад ганц нэг тэрбумыг нэмээд Үндсэн хуулийг өөрчилнө. Хүүрэнсүг улиран сонгогдоно. МУ хятадын нэг муж болно.
Ард түмэн доромжлуулсаар байх уу.Энэ ноходууд ард түмнийг хэзээч харахгүй.Энэ амьтасуудаас үтэр түргэн с�##�ах хэрэгтэй.
Гуцоо хулгайч нараа
Сах�##� Бат-Эрдэнийн нөлөө МАН дотроо манлах янзтай болоод явчлаа шүү, яамай даа, сайн боловсролтой хүн юм шүү дээ !!!
Өлөнгүүдэээ гэж монголыг тоноод дуусах юмдааа том жижиггүй нам дагасан цүнх �######�чин дарга дагасан пялдгуудын гай маш ихдэээ автобус хүртэл хуучнааар сольдог нүгэлт бузруууд
их хурлийн гишүүд нь эрх мэдэл �##�бан туша�##�аа ашиглаад ингэж завчаа хийгээд байхаар энэ улс хэзээч авилгачдаасаа с�##�ахгүй юм байна,авилгачдаасаа с�##�ахгүй бол монголчууд хөгжихгүй ард иргэд нь үргэлж өлөн зэлмүүн ядуу чигээрээ үлдэж,тэдний татварийн мөнгийг дарга нар нь хувьдаа завшаад төрөөс тэрбумтангууд төрсөөр байх нь новшийн их хурлыг тараацгаая
Тойрогтоо ... гоё ш�##�таг хэлэх юмаа
сөрөг хүчин сөрөг хүчин шиг байгаарай дэмжиж тэнэгтэх юм бол ард түмэн тэмцэнэ шүү
ХУЛГАЙЧ САНГИЙН САЙДТАЙ УЛС ӨӨДЛӨХГҮЙЭЭ
Өөрөө хувиараа мөнгө босгоод чадах юм аа тойрогтоо хийцгээ.
Улсын төсвөөс гишүүн болсон бүхэнд зарцуулах ( хувьдаа арай авчихгүй гэж итгэж байна)
мөнгө тавина гэж цаашид байж болохгүй ээ!!
Улсын төсвийн реформ хэрэгтэй!!!
Эд нар хувьдаа л авч иддэгшдээ хэзээ юм хийж бөйхыг харсан юм?
Болиочээ ингэж улс орноо дээрэмдэхийг эсэргүүцэж байна. Бүгд огцор.