Ерөнхий сайд Г.Занданшатар Арвайхээрийн авто замын бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 26-ний өдөр танилцлаа.
-Төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна.
-Уг чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.
-Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно. Дунджаар 200 орчим км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн үр өгөөжгүй, ач холбогдол, ашигл�##�т муутай энэ чиглэлд хямр�##� ойртож, төсвийн �##�дагд�##� өсч байхад зам барихыг зогсоох хэрэгтэй. Ховд-Увсын зам ч гэх шиг дэмий чиглэлд мөнгө үрээд байх юм
Чи чинь яасан тэнэг лүд вэ, "мунхагийн дуугүй нь үзэмжтэй" гэж дуулаагүй юмуу !