НИЙГЭМНийгэм мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Хархорум хотын туурь, “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар археологийн малтлагын талбай дахь эртний нийслэл Хархорум хотын туурь, Хархорум хотын төлөвлөлтийн явц болон “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр /2025.07.26/ танилцав.

Эртний нийслэл Хархорум хотын туурьт тулгуурлан ил музей байгуулах саналыг Соёлын яаманд хүргүүлжээ. Ингэхдээ малтлагаар ил болгосон туурийг жилийн дөрвөн улиралд дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх, хадгалалт хамгаалалтын оновчтой хувилбар болох олон улсын туршлагын дагуу битүү дээвэртэй цогцолбор болгохоор төлөвлөжээ.

Хархорум хотын төв цэг орчмын бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны хавар эхлүүлнэ. Төв цэг орчимд 500 мянган хүн ам бүхий суурьшлын дөрвөн бүс байгуулахаар төлөвлөж байна.

Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд бороо, үерийн усаар тэжээгддэг Хэлтгий цагаан нуурыг сэргээнэ. Дээрх ажлыг Хархорум хотын захиргаа болон ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран хэрэгжүүлэх юм. Хархорум хотын усны хэрэглээг 50 хувийг газар доорх, 25 хувийг гадаргын, үлдсэн 25 хувийг саарал ус ашиглах байдлаар хангана гэж тооцжээ.

Хэлтгий цагаан нуурыг сэргээхдээ 1965 онд баригдаж, түүнээс хойш ашиглалтгүй байсан усалгааны системийг засварлаж, ашиглана.

”Их Хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн найман байршилд нэг сая мод тарина. Өнөөдрийн байдлаар 700 мянган мод тарьж, 45 худаг гаргаж, моддоо арчилж ургуулж байна. Ирэх намрын тариалалтаар төлөвлөсөн хэмжээнд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button