Гадаад

Иранаас дүрвэсэн 154 хүнтэй завь Йеменийн эрэг орчимд осолдож, олон хүн амь эрсэджээ

Нутгийн эрх баригчдын мэдээллээр өчигдөр буюу 2025.08.03-нд Йеменийн Ахбад мужийн эрэг орчимд дүрвэгсдийн завь осолдсон гэжээ.

Ойролцоогоор 154 Этиопийн дүрвэгч завин дээр байсан бөгөөд 12 хүн л амь аврагдсан байна. Йеменээс гаргасан албаны мэдээллээр 54 хүний цогцос далайгаас олдсон бөгөөд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явагдсаар байгаа аж.

Хүчтэй салхи, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж завь хөмөрсөн байж болзошгүй ч аврах багийнхны хэлснээр завины ачаалал хэтэрсэн байх магадлалтай гэжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: AP NEWS, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button