ОХУ-ын талаас манайд тогтмол нислэгээ сэргээх саналыг дахин тавьжээ

ОХУ коронавирусийн цар тахлын үеэр Улаанбаатар – Москва – Берлин чиглэлийн тогтмол нислэгийг зогсоосноо сэргээх саналыг Монгол Улсад тавьсан талаар тус улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан ТАСС агентлагт ярьжээ.
Сайд Б.Дэлгэрсайханы хэлснээр, одоогийн байдлаар Монголын агаарын тээврийн компаниуд ОХУ руу нислэг үйлдэхгүй байгаа боловч Оросын авиа компаниуд Иркутск, Красноярскаас Монголд нислэг хийж байна. 2024 онд "Аэрофлот" компани Красноярскийн "КрасАвиа" компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр Улаанбаатар чиглэлд шинэ нислэг нээсэн билээ.
Түүнчлэн Б.Дэлгэрсайхан онцлохдоо, Монгол Улс зөвхөн ОХУ-ын өмчлөлд байгаа онгоцуудыг хүлээн авах боломжтой бөгөөд гуравдагч орны эзэмшилд байгаа онгоцыг хүлээж авах боломжгүй гэдгийг дурдсан байна.
Үүнээс өмнө, Оросын "Аэрофлот" компани Ираны нисэхийн эрх бүхий байгууллагуудын хязгаарлалтыг цуцалсны дараа Москва – Тегеран чиглэлийн нислэгээ сэргээсэн. SU514 дугаартай нислэг 8-р сарын 6-ны Лхагва гарагт Москвагийн Шереметьевогийн нисэх буудлаас Ираны Имам Хомейнигийн нисэх онгоцны буудал руу орон нутгийн цагаар 22:50 минутад хөөрсөн байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: М24.RU
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оркууд буудаад унгаана шөө, хэдэн онгоцыг маань
Сэргээмээр байна
оркууд буудаж унагана+ энгийн хувцасны ард нуугдсан баахан хүн хоггууд захи�##�гаар хүмүүс хөнөөгөөд буцаад ниснэ дээ,бат�##�гаатай
орсын агаарын тээвэр хоригийн улмаас хүнд байд�##�тай байгаа. Манайх уруу чиглэдэг нь жийргэвч болгон ашиглах гэж байгаа нь тодорхой. Манай ухнууд энийг нь ойлгож болгоох байгаадаа...