Гадаад

АНУ-ын нууц албаныхан Путин, Трампын уулзалтаас өмнө Аляскад байр түрээслэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Путин нарын уулзалт энэ сарын 15-нд товлогдсон билээ. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын аюулгүй байдлыг хангадаг АНУ-ын нууц албаныхан хэлэлцээ хийгдэх Аляска мужийн Анкориж хотод байр түрээслэсэн талаар The New York Times сонинд мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар уулзалтын байршлыг хараахан зарлаагүй байгаа  бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зууц Ларри Дисброугийн мэдээлснээр АНУ-ын Нууц албанхны хүсэлтээр Анкориж хотод зургаан унтлагын өрөөтэй байр түрээсэлсэн гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэлцээ болохыг батласан бөгөөд, түүний хэлснээр, хоёр улсын удирдагчид Украины хямралыг урт хугацаанд энхийн замаар шийдвэрлэх боломжуудыг хэлэлцэхэд голлон анхаарах аж.  Мөн Ушаковын онцолсноор, Кремль дараагийн уулзалтыг ОХУ-ын нутаг дэвсгэрт болно гэж хүлээж байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 11, 2025 18:26

Америк Орос..хоёроос их зүйл ш�##�тга�##�на.

Холбоотой мэдээ

Back to top button