Гадаад

Боливын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль X сард болно

Хоёр өдрийн өмнө Америкийн Боливи улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж, дахин сонгууль зохион байгуулахаар болжээ.

Тус сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр /2025.08.18/ гарсан. Боливт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгч асан Эво Моралесын зүүнтний үзэлтнүүд ноёлж байсан. Энэ удаагийн сонгуулиар Моралес нэр дэвших эрхгүй ч түүний залгамж халаа болсон улстөрчид ялалт байгуулах хүлээлттэй байсан юм. Гэвч сонгуулийн дүн эсрэгээрээ гарчээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд барууны болон төвийг сахисан үзэлтнүүд илт давуу байдлаар ялалт байгуулсан байна. Гэхдээ нэр дэвшигчдийн аль нь ч 50-аас илүү хувийн саналыг авч чадаагүй учраас хоёрдугаар шатны санал хураалтыг товлохоор болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт хоёр сарын дараа буюу ирэх аравдугаар сарын 19-ний өдөр товлогджээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button