Оросын довтолгоо энэ долоо хоногт улам ширүүсч, Украин руу 574 дрон, 40 пуужин харважээ

Орос улс Украин руу ойрын хэдэн долоо хоногт эрчимтэй гал нээж, нийтдээ 574 дрон, 40 пуужин харвасан гэж Украины албаныхан мэдээллээ.
Баруун бүсийн Львов хот руу дрон, пуужингаар хийсэн дайралтад нэг хүн амиа алдаж, баруун өмнөд хэсгийн Карпатын бүсэд болсон дайралтад 15 хүн шархадсан байна.
Эдгээр дайралтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох хүчин чармайлт гаргасаар буй. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха энэхүү дайралтуудыг сануулж, дайныг зогсоох оролдлого ямар чухал болохыг эндээс харж болно гэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Европын төвийн сахисан улсуудын нэг Швейцарь эсвэл Австрийг санал болгосон бөгөөд мөн Истанбулд уулзахад ч татгалзахгүй гэсэн саналыг илэрхийлсэн юм.
Путин, Зеленский нар шууд хэлэлцээ хийх боломж нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аляскад Путинтэй уулзсаны дараа, мөн өнгөрсөн Даваа гаригт Цагаан ордонд Зеленский болон Европын удирдагчдыг хүлээн авсны дараа эрчимтэй өрнөсөөр байгаа.
Эхэндээ Трамп өөрийгөө, Путин, Зеленский нарыг оролцуулсан гурван талын уулзалт санал болгож байсан ч, хожим нь өөрөө оролцохгүй байж болохоо илэрхийлж, “Одоо бол тэд хоёул уулзсан нь дээр болов уу гэж бодож байна… Хэрэв шаардлагатай бол би очно” гэсэн юм.
Украины агаарын хүчний мэдэгдсэнээр, Орос улс өнгөрсөн Лхагва гарагийн оройноос Пүрэв гарагт шилжих шөнө нийт 614 дрон болон бусад пуужин харваснаас 577-г нь сөнөөжээ. Энэ нь долдугаар сараас хойших хамгийн том агаараас хийсэн дайралт болсон байна.
Оросын цохилтууд ихэвчлэн фронтын шугамд ойр зүүн нутгийг онилдог ч, сүүлийн довтолгоо баруун бүсүүдийг ч хамарчээ.
Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн тавны нэг орчимд хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд үүнд 2014 онд өөртөө нэгтгэсэн Крымийн хойг ч багтаж байна. Мөн өнгөрсөн шөнө болсон дайралтад баллистик болон далавчит пуужин зэрэг зэвсгүүд ашиглагджээ.
Украины агаарын хүчний мэдээлснээр, дайралтын ихэнх нь Оросоос хэсгээс, Хар тэнгисийн бүсээс хийгдсэн бол нэг пуужин Оросын эзлэгдсэн Крымээс ирсэн гэв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос бол фашист орон, Путин бол Эрлэгийн элч, энэ амьд хүүрийг Аюуш тамын ха луун га л хүлээж бгаа !!!
Оросууд Америкгүй бол Украиныг эзлэж чадахгүйгээ илэрхийлж Трамптай уулзаж энэ хүсэлтээ ичихгүй тавьсан харин Зеленский эх орноо худ�##�дахгүй гэж мэдэгдээд Европын том улсуудын ерөнхийлөгч нар ЕХ-ын НАТО ерөнхий нарийн бичгийн дарга нарыг дагуулж Трамптай уулзлаа ш дээ. Трамп Путинг эд нар бөөнөөрөө дагахгүй ш дээ энэ нь Зеленский ямар нэр хүндтэй хүчтэй лидер гэдэг нь харагдлаа гэж Олон улсын хэвлэлд бичигдээд байна. Путинг Трампыг гутааж энэ дайр�##�тыг хийсэн нь Трампыг дургүйг хүргэж Украинд бүх хэрэгтэй зэвсгийг нь ямар ч хориггүй нийлүүлэх болжээ.
Shaahaa l bolichih
Нэг юм яричихаад ингэж новширохоор хэн Оросод итгэх вэ?