Менендезийн ах дүүс 18 сарын дараа батлан даалтад гарах хүсэлт дахин гаргаж болно

1989 онд Беверли Хиллс дэх гэртээ эцэг эхээ хөнөөсөн хэргээр хорих ял сонссон Эрик болон Лайл Менендез хоёрт Калифорнийн шүүх батлан даалтад гарах эрх олгоогүй юм. Хоёр өдрийн турш явагдсан сонсгол тэднээс байцаалт авч, бага насандаа амссан хүчирхийлэл, хүн амины хэрэг үйлдэх хүртэл болон дараагийн сэтгэлзүйн зөрчлөө дэлгэрэнгүй ярихыг хүссэн байна.
Сонсголын үр дүнд тэднийг батлан даалтад гаргахыг зөвшөөрөөгүй ч тэд нэг жилийн дараа захиргааны журмаар дахин авч үзүүлэх хүсэлт гаргах боломжтой. Хэрвээ шүү хүсэлтийг нь зөвшөөрвөл 18 сарын дараа тэнсэн суллах зөвлөлөөр дахин орох боломжтой аж.
Менендезийн ах дүүс 1996 онд Хосэ, Китти Менендез хоёрыг буудаж хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон. Тэдний хэрэг гэмт хэрэг сонирхогчдын анхаарлыг удаан хугацаанд татаж ирсэн юм. Өнгөрсөн жил тэдний тухай шоу “Netflix” дээр гарснаар тэдний кэйс олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан байдаг.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.