Улс төрийн мэдээ

АН-ын ҮБХ: Завсарлагааны дараа Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батална

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан түр завсарлаад байна.

Завсарлахаас өмнө,

  • Хэлэлцэх асуудлуудыг баталж
  • АН-ын дарга Л.Гантөмөрийн албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж
  • Шинэ даргыг ҮБХ-гоор сонгож, наймдугаар сарын 31-ний Их хурлаар батламжлахаар шийдвэрлэлээ.

Мөн намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Гэхдээ дараалал нь намын даргын асуудлаас хойно.

Хуучин дүрмээр явах тул АН-ын даргад Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нарын хувьд нэр дэвших боломжгүй болсон. Ингэснээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар өрсөлдөх ерөнхий дүр зураг гарав.

Одоо сонгууль явуулах Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Тэд нэр дэвшигчдийг наймдугаар сарын 30 хүртэл бүртгэж, 31-нд тодруулах ажлыг зохион байгуулна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button