НИЙГЭМ

З.Энхболд ирээгүй тул Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн нийтлэл бичсэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэгт тооцон хуулийн байгууллагад хандсан билээ.

Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, мөн гүтгэлэг хэмээн үзсэн. Улмаар Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм.

Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тус шүүх хурал өчигдөр болсон ч З.Энхболд заавал өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул хойшлуулсан.

Улмаар өнөөдөр болохоор товлосон хуралд З.Энхболд ирсэнгүй. Тиймээс шүүгдэгч Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хурал дахин хойшлов.  

Гэрэл зургийг цахим ертөнцөөс ашиглав

Сонирхуулахад, өнөөдрийн шүүх хуралд Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам Э.Бат-Үүлийг дэмжихээр хамт иржээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хОЁР ДЭВҮҮРИЙГ ХОЮУЛАНГИЙ НЬ ШОРОНД ХИЙЧИХГҮЙ. эЛБЭГДОРЖИЙН БААТАР, АРЛЫН ХОЁРОО ГЭЖ, ХӨГИЙН ЮМАА ӨНӨӨНГИЙН МОНГОЛ

Khanda. (USA)
Khanda. (USA)
Reply to  Зочин

Ulainii kheree gyaglaad ekheldeg tsag irjdee yanz n. Zohin neriin ard ingej gyaglakh daanch uchyykhen amitan boldoo!

Холбоотой мэдээ

Back to top button