Төсөв 2026: Нийслэлийн бондуудын үндсэн төлбөрт 159.7, хүүгийн төлбөрт 246.8 тэрбумыг төлнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д зааснаар өрийн хэрэгслээр үүсгэж, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг нь Засгийн газрын өрд тооцогддог билээ.
Иймд Нийслэлээс гаргасан үнэт цаасны /бонд/ үлдэгдэл нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд 575.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнд,
- 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр арилжаалсан 500 тэрбум төгрөгийн үнэт цаас, 12-14 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай,
- 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр арилжаалсан 290 тэрбум төгрөгийн үнэт цаас, 13.8 (ам.долларын 8.3 хувь) хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай;
- 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олон улсын зах зээлд Засгийн газрын өрийн баталгаатайгаар арилжаалсан 500 сая ам.долларын үнэт цаас, 7.75 хувийн хүүтэй, 2.75 жилийн хугацаатай юм.
Дээрх 2024 онд нийслэлийн арилжаалсан бондын 500 тэрбумын 300-г нь “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийсэн билээ. Харин ирэх оноос нийслэлийн бондуудын өр төлбөр эхнээсээ төлөгдөж эхлэх бөгөөд үндсэн төлбөрт 159.7 тэрбум, хүүгийн төлбөрт 246.8 тэрбумыг төлөгдөхөөр хүлээгдэж байна.
Ингэхдээ Өрийн удирдлагын тухай хуулийн 19.12 дахь хэсэгт заасны дагуу өрийн үйлчилгээний төлбөрийг тухайн орон нутгийн буюу нийслэлийн төсвөөс төлөх юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эргүү банди бондын мөнгөөр ямарч хэрэггүй бүтэн байсан явган хүний зам солиод дуусгасандаа!!! Зөвлөх туслах орлогч нэртэй баахан новшнууд нь дүүрцэн м�##�нууддаа!!!
Муусайн хулгайч нар Долир Баясг�##�ан, Жонхуу хоёрт бондын мөнгө өгчөөд одоо хүүгийн төлбөрт нь иргэдийн татвараас төлөөд *аасан. Нянгар ф�####�г �######�уулах хэрэгтэй
Банкны хүүнээс гадна Нянбаагийн зээлээд үрчихсэн мөнгөний хүүг нийслэлчүүд давхар төлнө гэсэн үг үү
бондын мөнгөөр бөөрөлжүүтийн цс-г санхүүжүүлсэн
Нямбаатрын карманд зохих хувь нь орж бусад нь хятадын эдийн засгийг дэмжих өчүүхэн хувь нэмэр ккккккк