Сурвалжилга: Захуудаас 3-8 мянган төгрөгөөр хямд, шинэ махыг малчид гар дээрээс худалдаалж байна
Баянхошууны Баруунсалаанд шинээр нээгдээд буй 21 аймгийн малчид махаа өөрсдөө зарах цэгээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Малчины хотноос гарсан мах маш олон шат дамжиж хэрэглэгчдийн гарт хүрдэг. Ингэхдээ дамжлага бүрд үнэ нь нэмэгдсээр эхний цэгээс эцсийн цэгт өндөр үнэтэй болдог нь нэг талд мах үнэтэй авч байгаа худалдан авагч, нөгөө талдаа махаа хямд өгч байгаа малчдын гол асуудал. Үүнээс гадна гарал үүсэл, хадгалалт тодорхойгүй махыг нийслэлчүүд худалдан авахаас өөр сонголтгүй болдог. Ингэснээр иргэд ихэвчлэн үнэтэй, амтгүй, хатуу мах хүнсэндээ хэрэглэдэг.
Тэгвэл дээрх бүх асуудлыг шийдсэн 21 аймгийн малчид гарал үүслийн бичигтэй махаа өөрсдийн гар дээрээс худалдаалах боломжтой захыг иргэн Амгаланбаатар санаачлан Баянхошуунд нээжээ.
Онцлог нь энэхүү мах худалдааны цэг нь махаа бусад зах, худалдааны төвд зарагдаж буй үнээс 3-10 мянган төгрөгөөр хямд тогтоосон нь худалдан авагчдад таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.
Ингээд сурвалжилгыг хүргэе.

Баянхошуу Баруунсалаа 21 аймгийн малчдын мах худалдаалах цэг
Махаа гар дээрээсээ худалдаалахаар 21 аймгийн мах худалдаалах цэгийг аймаг бүрээс малчид зорьж иржээ.
Тэдний дийлэнх нь сошиалаас мэдээлэл авч, холбогдож ирсэн. Зарим нь хүнээс ам дамжуулан сонсоод махаа ачаад шууд ирсэн аж. Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн, шинэ махтай л бол энэ газрын лангуу ямар ч малчинд нээлттэй тул биднийг очиход бүгд лангуунд дарааллаараа орж, худалдаа хийж байв.
Бид 10:00 цагийн орчимд мах худалдааны цэгт очсон. Энэ үеэр дөрвөн цагаас эхлэн оочирлож, махаа худалдаалж эхэлсэн малчдын дараалал хараахан дуусаагүй, худалдан авагч олон байлаа. Өглөөний 7:00 цагаас нээсэн тус захад хоёр адгуу, нэг үхэр борлуулахаар ирсэн малчдын хувьд махаа борлуулаад дуусаж байсан бол нэг адуу, нэг үхэр, дан хонины махтай ирсэн малчид хэдийн лангуугаа чөлөөлж хэд хэд сэлгэсэн байдалтай байна.
Худалдан авалт, махны цэгийн үйл ажиллагааны талаар малчид ингэж ярилаа.
Архангай аймгийн Өгийннуур сумын малчин:
- Өглөө 7:00 цагт ирж оочирлоод саяхан лангуун дээрээ гараад байна. Мах сайн гүйгдэж байна. Худалдан авагч их байна. Би хоёр адуу 5,6 гүзээтэй гэдэс дотортой ирсэн. Шуураад дууслаа. Хүмүүс үнэ хамаагүй хямд байна гээд сэтгэгдэл өндөр байна. Аймаг, сумандаа бол бид махаа 5-10 мянгаар хямд өгдөг. Малчид их зорьж ирсэн харагдлаа. Газар газрын хүмүүс байна. Ийм цэг олон байвал бүгд нэг газартаа дараалалд хүлээхгүй бүр амар болох байх.

Булган аймгийн малчин:
- Фэйсбүүкээс ийм газар нээгдсэнийг хараад зорьж ирсэн. Өглөө худалдаагаа эхэлсэн одоо мах дуусаж байна. Би шинэ адууны махтай ирсэн. Гадуур зарагдаж байгаа үнээс хамаагүй хямд зарж байгаагаа мэдэж байгаа. Гэхдээ аймагтаа өгдгөөс өндөр үнээр зарж байгаа болохоор зүгээр юм байна. Зөвхөн адууны хувьд аймагт тогтоосон үнээс 3 мянгаар илүү бас өөрсдөө зарж байгаа болохоор хил нь найдвартай гээд хамаагүй ашигтай юм. Лангуу олдоод байвал боломжийн санагдлаа. Гол нь лангуу нь л нэлээд ховор юм шиг байна. Зав зай нь таарвал малчид маань махаа өөрсдөө ирээд зарвал хамаагүй ашигтай байна шүү.

Төв аймгийн Борнуур сумын малчин:
- Өнөөдөр өглөө шинэ адууны махтай ирсэн. Одоо бараг талаас илүү нь зарагдчихлаа. Ийм зах нээгдсэн гэдэг бичлэг үзээд хөдөө гэрээсээ шууд хайж хайж олж ирлээ. Лангуу нь байвал шууд зогсоочихдог юм байна. Түрээс авдаг эсэхийг мэдсэнгүй. Малын гарал үүслийн бичиг, малчин тамга хоёрыг шалгаж бүртгээд оруулсан. Анх удаа худалдан авагчдад өөрөө мах зарж үзэж байна. Ченж нарт өгдгөөс хамаагүй ашигтай юм. Бүтэн адуун дээр 500 мянган төгрөгийн зөрүү гардаг юм шиг байна. Бүх махаа зарж дуусаад тооцоогоо бодно доо.

Хэнтий аймгийн Цэнхэнмандал сумын малчин:
- Фэйсбүүкээс хараад өнөөдөр зорьж ирсэн. Үнийн хувьд ченжид өгөхөөс хамаагүй ашигтай юм. Хүмүүс бөөний ханшаар болохоор ам сайтай, хямдхан байна гээд маш дуртай авч байна. Гадуур зарагдаж байгаа ханшнаас хямд ч гэсэн бид нарт бол энэ үнэ зүгээр санагдаж байгаа. Би өглөө хоёр адуу нэг үхэртэй ирээд гурван цаг зогсоод дуусаж байна. Одоо лангуугаа чөлөөлөөд дараагийн хүмүүс нь орж ирэх байх. Хотноосоо үзэж байгаа малчдадаа хандаж, “ирээд махаа өөрсдөө зараарай. Энд боломжийн юм байна” гэж хэлмээр байна. Өөрөө бичлэг үзэж ирсэн болохоор бодит байдал дээр ямар байгаа бол гэж их бодож явсан юм. Малчин тамгаараа өөрийгөө батлаад, гарал үүслийн бичиг, махаа шалгуулаад орж байна. Шинэ махтай бол ямар ч асуудалгүй ээ.

Харин худалдан авагч нарын сэтгэгдэл ийм байна.
Иргэн Х.Н
- Захуудаас хамаагүй хямд юм. Бас мах нь шинэ болохоор сэтгэл өндөр байна. Би өчигдөр ирж хонины мах авсан. Өнөөдөр дахиад ирж адууны мах авлаа. Аль аль нь хамаагүй хямд үнэтэй. Ченжийн гар дамжилгүй ингэж авах нь тэтгэврийн бидэнд зүгээр юм байна. Хэмжээний хувьд бас арай ихийг аваад байх шиг. Малчид бол сайхан дүүргээд, заримыг нь бүр хямдруулаад өгчихдөг юм байна.

Иргэн Ш.Г
- Үнийн хувьд хямд байгаа гэсэн багцаатай ирсэн ч бодсоноос хямд байна. Үхрийн мах 8 мянгаар хямд байгаа нь маш их таалагдлаа. Гэр бүлээрэй шинэ мах авах гэж хотын төвөөс зорьж ирсэн. Одоо хариад амталж үзэхдээ яарч байна. Ер нь бидэнд ийм гарал үүсэл тодорхой шинэ мах гэдэг маш чухал шүү дээ. Хаанаас ирсэн, хэр удаан хадгалсан нь тодорхойгүй мах худалдан авч хэрэглээндээ хэрэглэхээр нэг бол хэт хатуу, амтгүй гээд янз бүр байдаг. Одоо харин найдвартай шинэ мах авах боломжтой болсон нь таатай санагдлаа. Ийм цэг дүүрэг болгонд байвал хол зорьж авахгүй бүр амар байх.
Иргэн А.Ж
- Энэ хавийн хүмүүс хямдхан, гоё махтай газар нээгдлээ гэж яриад байхаар нь ирж үзлээ. Мах нь шинэ, хямд юм байна. Гүзээтэй таван цул маш боломжийн үнэтэй, цэвэрхэн хийгдсэн болохоор сонирхоод авчхаад явж байна. 20 мянган төгрөгөөр хоол идсэнээс ийшээ орвол хэд хэдэн хоолны мах болгох юм байна шүү гэж л хэлмээр байна даа. Гоё газар нээгджээ.

Худалдан авагч иргэд болон малчдын сэтгэгдэл ийм байлаа. Харин зохион байгуулж, бүртгэл хийж буй ажилчдаас зарим зүйлсийг тодруулахыг зорьсон ч хариуцсан хүн нь байсангүй.
Учир нь хоёр өдрийн өмнөөс хорооноос нь ирж иргэдийн гомдлын дагуу хаах талаар сануулаад, тодорхой бичиг баримтуудыг шаардсан байна. Харин гомдол гаргагч нар нь махны ченжүүд байсан аж.
Энэ талаар болон зохион байгуулалтын талаар бид утсаар холбогдоход зохион байгуулагчид дараах мэдээллийг өглөө.
-Малчид болон худалдан авагчид өглөө эрт ирж дараалалд зогсдог тул бид үйл ажиллагаа үүрийн 4 цагаас эхлүүлж байгаа. Малчид махаа худалдаалахын тулд эхлээд зар дээр тавьсан утсаар холбогдож бүртгэл хийлгэдэг. Дараа нь товлосон өдрөө мах худалдааны цэгт ирж, дарааллын дагуу худалдаагаа хийнэ. Зарим малчид бол шууд яваад ирдэг холбогдох бичиг баримт бүрэн байвал оруулдаг.
Манай цэгт мах худалдаалахад малчдаас малын гарал үүслийн бичиг болон малчин гэдгээ батлах тамга шаардаж байгаа. Эдгээр бичиг баримтаар малын вакцин зэргийг шалгадаг. Мөн махны чанар, шинэ байгаа эсэхийг шалгаж оруулж байгаа.
Харин мах худалдаалах үнийг манайх өөрсдөө тогтооно. Ханшаа тогтоохдоо гадуур мах худалдаалж байгаа зах, худалдааны төвүүдээс 3-10 мянгаар хямд байлгадаг. Малчдын хувьд энэ нь махаа худалдаалж болох дээд үнэ нь гэсэн үг. Өөрсдөө үүнээс бага үнээр ч зарах боломж бас бий. Өнөөдрийн байдлаар /2025.09.16/ манай захад үхрийн мах 14.000, адуу 10.500, хонь 11.500 гэж байгаа. Энэ нь гадуур зарагдаж байгаа махнаас 3-8 мянган төгрөгөөр хямд үнэ.

Мөн 21 аймгийн малчид мах худалдаалах цэг нээгдсэнээс хойш худалдан авагч, зорьж ирэх малчид өдөр өдрөөр огцом нэмэгдэж байгаа. Энүүхэн хэсэгт өглөөнөөс эхлээд нэлээд түгжрэл бас үүсэж байна. Үүнээс улбаалж хорооноос хаах талаар сануулга ирсэн. Бас ченж нар гомдол гаргасан гэсэн. Бид цэгээ хаалгахгүйн тулд холбогдох бичиг баримт хөөцөлдөх ажилтай явж байна.
Д.ЦЭГЦ



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ захыг хаах гэж байгаа бол үнэхээр шударга бус шийдвэр байна
Иргэдийн саналд нийцэж байгаад баяртай байна Малчид амттай сайн махаа хямд борлуулж байгаад баярлалаа Малын буян хишиг аривжих болтугай
хойшид гоё зохион байгуулаад аваад явчуул
Гай болсон шуналын ченжүүдийг яах вэ заавал ченж орсон мах идэх ёстой юу хороо энэ тэр бол илүү шүү
Ченжүүд үнэ өсгөлөө гэх нэг хэрэг. Ер нь яахаараа 1 сая гаран хүн амтай хотод Хүчит шонхор гэж махны бөөний худалдааны ганцхан зах байгаа билээ? Дүүрэг бүрт талбай гаргаад эрүүл ахуйн шаардлагаа хангуулаад шинэ махны бөөний газар нээх хэрэгтэй. Намар болохоор ногооны зах нээдэг шигээ цагаан сар хүртэл мах зардаг бөөний цэгүүдтэй баймаар байна аа. Хүчит шонхор гээд монопол эрхтэй ганцхан газар мах зарахаар чинь үнээ өсгөхгүй өөр яах юм. Дээр нь нэг талаас малчид малаа барих, махлах хот орж ирэх хүртэл процессоо баримтжуулаад зараа тавьдаг, нөгөө талаас хотын оршин суугчид худалдан авах саналаа үнэ хаялцдаг цахим биржтэй баймаар юм.
Ард түмэн хямд мах авах гэхээр заавал хориг саад учруулж байна
Малчид өөрсдөө зарж байгаа нь сайхан эхлэл, гэхдээ ченжүүд яагаад ингэтлээ дургүйцээд байгаа нь ойлгомжтой
Төр, хороо хоёр иргэдийн эрх ашгийг бодохын оронд хэдэн ченжийн гомдолд автдаг нь харамсалтай
Malchid mahaa zarah gj iim hundreltei baidag ni emgenel shig. Chenj nar l ashig hiij ard irged l hohirch bn
Ene gazriig haah gj bdg ni tsever ashgiin deer togloj bgaa chenjuudiin ajil!
Ard irged hiamd mah ideh erhgvi bolson yum uu, yagaad zaaval damjuulah shaardlagatai gj?
Малчид олон шат дамжлагагүйгээр шууд борлуулж байхад төр яагаад дэмжихгүй байна вэ?
Ene mahnii hudaldaagaa bvh dvvregt niilvvldeg bolwol tvn zvgeer bha yum da malchidad ard iregded hvrtel mahaa awch idhed amar mahnii vne ingej huurugduhgvi shv de cheenjvvd hed nuglaj mahnii vniig zorgooroo nemdeg shv
Hoorondoo evsel bolood ard tumnii hajuud ed nariin biznes yavaad bna
Chenj nariin gomdliig avaad shine sanaachlagaa haaj bna gedeg ni emzeg asuudal
Malchid ashigtai, ard tumen hiamd avch bgaa ni haragdaj bna. Tegehed tur yaj ch chadahgui bj
Zasgiin gazar malchidaa demjihgui bol ingeed l dampuurah ni ee
Ченжүүдийн л ашиг хөндөгдөж байгаа болохоос иргэдэд бол ашигтай байна
Ингэж хямд үнэтэй, чанартай мах авах боломж бидэнд цөөн гардаг, харин одоо боломж олдлоо
Unen heregtee irgediin tuluu bish chenjuudiin tuluu ajillaj bna shdee
Zasgiinhan iim sanaachlagiig dэмжих yosoi, haah bish!
Humuus shine, batalgaatai mah avch bgaa ni ashigtai haragdaj bna. Chenjuudiin gar damjilgui baih ni zuv
Uls ornii ediin zasag ingeed damjlagaar dampuurj bgaa shig l sanagdlaa
Malchidaas shuluun hiamd avch bgaa ni zuv, huuliaraa demjeh heregtei
Ashig bodson chenjuud tur deer ni togloj bn, irgediig toohgvi
Энэ бол маш зөв санаачилга, яагаад заавал хаах ёстой юм бэ?
Иргэдийн амьдралд хэрэгтэй юмыг гацаадаг төрийн байгууллагуудын үнэн дүр зураг
Ченжийн дамжлагагүй мах идэх эрхээ бид хамгаалах ёстой
Баянхошуунд ийм газар нээгдсэн нь зөв алхам, үүнийг дэмжих хэрэгтэй
Хороо иргэдийнхээ талд биш, ашиг сонирхлын бүлгийн талд үйлчилж байна
Ченжүүд гомдол гаргаад байхдаа яахав дээ ха ха ха
Хотын зүүн, баруун тал, яармаг хавьд ийм худалдаа нээвэл нэг газар түгжирэл үүсгэхгүй байх болно, ер нь ч?нжүүд эрх ашгаа хамгаалж чирэгдэл учруулна шүү, манайхан хаах, хориглохоо л урьтал болгох юм даа. Хэд хэдэн цэгт ийм газар нээгдвэл үйлчлүүлэгч олон түмэнд хэрэгтэй шүү.
Дүүрэг болгон нээх хэрэгтэйшдэээ чэнж гэж шуналууд 10 аал 20 к зардагшдээ
Yag hvmvvs awii geheer malchid vnee nemj bnlee
Ugna ene vneerei zarah heregteeshdee vne asuuhaar 14 gecheed helleed awhaar 15d awuul aw awhgvi bol boli gediin bnlee
Яваандаа ченжийн үнэ шиг болж, хотын бид нар авахаас өөр аргагүй болдог. Үсрээд л 1-2к зөрүү бага байх. Уг нь ченжэд өгдөг үнээс 1-2к илүү бол бодитой гэж хэлэх байх
зөвзөв. Одоо хотын зүүн талд ийм цэг нээх хэрэгтэй.
Мах зарж байгаа хүн нь эрүүл мэндийн асуудалгүй гэсэн баталгаа хаана байна, дээр нь малчид хөдөөнөөс ирэхдээ махаа үүрээд явган ирдэггүй л байлгүй, шатахууны зардал гаргаж л байгаа, дээр нь өөрийн өдөр тутмын ажил нь орхигдох гээд л. Энэ бүгдийг тооцож үзээд ашиг ярих хэрэгтэй болохоос аймагт зардаг үнэ, энэ зах дээр зарсан үнэ хоёрын зөрүүгээр ашиг ярих нь маш хангалтгүй. Малчны хотноос ченжид өгдөг үнэ, энэ зах дээр зарж байгаагаас ч ашигтай байж магадгүй. Хүний нийгмийн хөгжил хөдөлмөрийн хуваарь үүссэн цагаас хурдан дэвшил гарсан гэж үздэг, өөрөөр хэлбэл үйдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг худалдагч холбодог, гэтэл манайх энэ онолын эсрэг яваад байх юм. Малаа маллаад дээр нь махаа өөрөө зарна гэдэг чинь маш их ажиллагаатай л харагдаж байна даа.
Хаяг утас тодорхой бичих
ямар цэгүүдэд орон нутгаас ирсэн мах худалдаалагдаж байгааг тодруулана уу,
Янз бүрийн малчин хүмүүс зарна гэхээр ариун цэвэр талаасаа яахын бол .Түүнээс ийм зах олон баймаар бна .Зүүн талаас Амгалан хавьд ийм зах байгуулчихвал
Ийм цэгийг олон болгоо, байруудын гадаа зогсчихсон бдаг, б/б ыг нь бүрдүүлээд цэвэрхэн газарт хаана ч зарж болно ш дээ
Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад хотын 4 цэгт ийм зах нээвэл 28 онд баттай дахин сонгогдоно шүү..
Юун хаах хорооны хэдэн ажилаа мэдэхгүй малнууд юу мэддэгдээ хаах Чинжээс овоо юм авчдээ малнуудыг ө
Малын гаралтай мах,махан бүтээгдэхүүн, сүү,цагаан идээ,түүхий эдийг малчны хотоос шууд хэрэглэгчын гарт хүргэх нь хуучны улсын худалдаа бэлтгэлийн системийн хэлбэрийг сэргээж байгаа юм шиг хэрэгтэй үйл ажиллагаа юм.Үндэсний үйлдвэрүүд малын гаралтай бусад түүхий эдийг хятадуудаар ба тэдний гар хөл болсон монгол ченжүүдээр дамжуулахгүй ингээд үйлдвэр дээрээ ч юмуу өөрийн албан ёсны цэг дээр шууд авбал хэрэгтэй байна.Хуучны бэлтгэлийн системээс төвлөрсөн тээвэр ложисток,худалдаа бэлтгэлийн анги,удирдах газруудын бүтэц,орон тоо,үйл ажиллагааг цомхтгож малчид өөрсдөө тээвэр борлуултаа бие даагаад хийж байгаа нь давуу тал.Цаашид боловсронгуй болгохын тулд брокерийн пүүсүүд буюу ХАА-н биржийг сонгодог утгаар сэргээж ажлуулах хэрэгтэй. Тэнд том аж ахуйн нэгжүүд худалдан авалтаа хийг.Аль эрт иншэж хөдлөх байсан юм. Гэхдээ эхэлчихсэн байна гэдэг сайн хэрэг.Одоо ийм цэгүүдийг нь олшруулаад нийслэл дүүргээс бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй.Үйл ажиллагаанд хутгалдаж болохгүй.Үний дээд хязгаарыг тогтоогоод хяналт тавиад л гүйцээ.
Зөв зүйтэй зүйл хийж байгаа залуусыг төр засаг дэмжих хэрэгтэй шүү.Ер махны ченж нарыг үүнтэй адил үнээр махаар авч өгөх чадахгүй бол чёнж нарыг төр засгаас үйл ажииллагааг нь хориглох буй болиулах нь зүйтэй шүү.Ард иргэддээ бодсон уужуу тайван нинжин сэтгэлтэй Ченжүүд бол нэгийг бодох байхдаа хө.Бүгдэд нь амжилт орлого хүсье
Дүүрэг бүрт нэг, нэг ийм цэг байгуулаад өг тэгвэл хэн хэндээ л хэрэгтэй ашигтай юм даа. Дарга нарын сэтгээгүйг энэ залуус хийлээ. Манай дарга нараас ийм ухаан гарахгүй л байна шүү.