Нийгмийн

АТГ-т Х.Оргил-Эрдэнийн Хятад иргэдээс мөнгө авч буй бичлэг байгаа гэв

Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ авлигын хэрэгт холбогдож, түр саатуулагдаад байсан ч батлан даалтад гараад байгаа. Тодруулбал, түүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын харьяат иргэдээс 20 мянган юанийн авлига авч байхад нь АТГ-ын албан хаагчид илрүүлж, баривчилсан юм.

Харин Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний үйлчлүүлэгч авлига аваагүй. Төрийн албан хаагчийг ёс зүйгүй харагдуулах гэсэн үйлдлийн золиос боллоо. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан юм билээ. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” гэх тайлбарыг өгөөд байсан.

Гэвч АТГ-аас “Х.Оргил-Эрдэнийн хятад иргэдтэй утсаар холбогдож уулзсан болон мөнгө авч буй бичлэг бий” гэснийг эх сурвалж мэдээллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button