НИЙГЭМ

Амьгүй доноруудаас дөрвөн хүнд элэг, 11 иргэнд бөөр шилжүүлэн суулгажээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2019 онд тархины үхэлтэй доноруудаас дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ.

Монгол Улс Донорын тухай хуулийг 2000 онд баталж, 2018 оны нэгдүгээр сард дээрх хуульд дахин өөрчлөлт оруулан, баталснаар амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрдсэн юм. Ингэснээр өнгөрсөн онд 15 хүний амийг аварч, амьдрал бэлэглэжээ.

Мөн амьгүй донороос шөрмөс авч, өвдөгний үений холбоосыг сэргээн засах мэс заслыг анх удаа хийсэн байна. Түүнчлэн хэвлийн гол болон доод хөндийн вений судас авч, найман хүний элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглажээ.

Сонирхуулахад, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн улс орнуудын 90 орчим хувь нь амьд донороос татгалздаг. Харин манайд энэ төрлийн эмчилгээний 95 орчим хувийг амьд донороос буюу эрүүл хүний өрөөсөн бөөр, элэгнийх нь талыг авч, өвчтөнд “сэлбэдэг”. Тиймээс цаашид аль болох тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх бодлого баримтлах аж. Энэ онд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардалд улсаас 30.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button