УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатарт "Нүүрсний хулгай"-г цэглэсэн гэх легаси очих эсэхийг шийдэх цаг

Нэг талаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, нөгөө талаас Ерөнхий сайд Г.Занданшатар “үзэлцээд” байгаа юм шиг атлаа үүний цаана олон жилийн урхагтай нүүрсний хулгай гэдэг сэдвийн хувь тавилан яригдаж байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг шиг улстөржсөн сэдэв босгож ирдэг, тэгээд хэргээ гүйцээгээд мартдаг байдал давтагдах эсэх жинлүүр энэ удаа харин Г.Занданшатар дээр ирлээ.

Бид өчигдрийн нийтлэлдээ хөндсөнчлөн, нүүрсний хулгайг анх улс төрийн акц болгож хөдөлгөсөн хүн нь Д.Амарбаясгалан.

Түүний эхлүүлсэн, эхний энэ өрнөлөөр:

  • Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар ял авч,
  • Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр Х.Баттулга, “Бодь”-ын Д.Баясгалан нар хамгийн том нүүрсний хулгайч болж цоллогдон, томчууд хамсан тохирох замаар Н.Удаанжаргалыг гадагш зугтаалгаад намжих шинжиндээ орсон.

Гэхдээ дуулиан дэгдсэнээс хойш нэг жилийн жилийн дараа нь УИХ дээр сонсгол хийж, асуудлыг үргэлжлүүлэн дэлгэх нөхцөлийг бүрдүүлсэн хүн бол Г.Занданшатар.

Тэгэхээр энэ хоёр улстөрч 2022-2023 онд ч нүүрсний хулгай гэсэн сэдэвт өөр өөрсдийн шийдвэрлэх нөлөөтэй оролцож байжээ. Товчхондоо, нүүрсний хулгайн хэргийг Д.Амарбаясгалан эхлүүлж, саарах гэж байхад нь Г.Занданшатар жилийн дараа сэргээх замаар сонсгол хийлгэж байж.

Г.Занданшатарын тухайд УИХ-ын даргын хувиар жагсаал цуглаандаа тулсан томоохон асуудлаар нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг байгуулсан нь зөв. Гэвч сонсголыг явж явж Б.Энхбаяр сайд болоод ахалсан нь л анхаарал татдаг.

Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга болоход оронд нь “Илд болно” гэж ХЗДХ-ийн сайдаар очсон Б.Энхбаяр шуудхан Д.Амарбаясгалангийн “Админерал” гэдэг асуудлыг нийтэд дэлгэчихсэн. Ингээд өөрийн эхлүүлсэн сэдэвтээ Д.Амарбаясгалан өөрөө ороогдсон юм. Түүнийг дэлгэх зөвшөөрлийг тэр тухайн үед танхимын тэргүүнээсээ авсан ч гэгддэг.

Өнөөдөр Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох нь Монголд хуулийн байгууллага улстөрчдийн заавар чиглүүлгээр ажилладаг гэсэн асар хортой мессеж өгөх үйлдэл мөн үү, мөн.

Гэхдээ Г.Занданшатарын хэлсэн үгэнд “Нүүрсний хулгайг мухарлах ёстой”, “Нүүрсний хулгайтай хамгийн идэвхтэй тэмцэж байсан учраас...” гэсэн тайлбар, түлхүүр санаа хэлэгдсэнийг бас харууштай.

Өөрөөр хэлбэл улс төрийн тэмцлээс гадна нүүрсний хулгайн асуудлыг нэг тийш болгох агуулга дээр Ерөнхий сайд Г.Занданшатар давхар давхар төвлөрнө гэж мэдэгдэв. Хулгай илэрвэл олон нийтэд тустай. Гэхдээ хэнээр, яаж, хэзээ, хэнд зориулж гэдэг л энэ цагийн үеийн сэдэв болчхоод байна.

Д.Амарбаясгалан ч анх ЗГХЭГ-ын дарга байхдаа 2022.10.26-нд мэдэгдэл хийж, нүүрсний салбарт асуудал үүсчихлээ хэмээн зарлахдаа ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. Гэтэл Г.Занданшатар бас Ерөнхий сайд болонгуутаа мөн л тэгсэн, онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн баг тавьсан.

Ингэснээр ЭТТ ХК-ийн,

  • Борлуулалтын орлого нь 1.6 дахин
  • Биржийн тээвэр 1.5 дахин
  • Экспорт 1.2 дахин
  • Үр ашиг нь гурав дахин өссөнийг танилцуулсан.

Мөн орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин нэмэгджээ. Валютын нөөц ч дагаад 5.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байх юм.

Уурхайн амнаас 18 км-ын цаана барьсан нүүрс баяжуулах үйлдвэр, тэр хооронд нүүрс тээвэрлэх зардал, “Бодь”-ийн барьсан нүүрс ачиж буулгах логистикийн төв зэрэг дээр асуудал үүссэнийг бас илрүүлж, АТГ-т өгсөн.

Ингээд харахаар Г.Занданшатар МАН ингэж хагарахаас өмнө, ажлаа аваад л Тавантолгой дээр ажиллаж эхэлснийг ойлгож болдог. Гэхдээ ЭТТ дээр томилогдсон У.Бямбасүрэн бас л Ж.Ганбатын нэгэн адил, томилсон улстөрчдийнхөө даалгавраар л ажилладаг, дарга дагасан л хүн. Тэр хэмнэлт хийчихнэ гэдэг итгэхэд бэрх. Гэхдээ л ЭТТ дээр тоо худал ярьдаггүй жишгээр асуудал байж гэж харж болно.

Г.Занданшатарын.ингэж “шатсан”-д мэдээж намын даргын сунгаанд ялагдсан нь нөлөөлсөн үү, нөлөөлсөн. Гэхдээ нүүрсний хулгайн талаарх тэмцэл түүний улстөрчийн стратеги дотор урьдаас явж байсан бол, Д.Амарбаясгалангийн асуудлыг нэг тийш болгохоос аргагүй нь бас үнэн юм.

Учир нь Д.Амарбаясгалан өнөөдөртөө хүний аминд хүрээгүй гэдгээ ЦЕГ-аас явуулсан бичгээр нотолж байгаа ч асуудлын гол угаасаа энэ биш билээ. Тэгж гүтгэж, юмыг хэм хэмжээнээс хэтийдүүлж ярьсан хүн бол Б.Энхбаяр. Харин гол асуудал юу вэ гэхээр, Ц.Чулуунзагдын ахын “Админерал” гэж компани яаж яваад Бортээгийн тендерт шалгараад, бүхэл бүтэн үйлдвэр барьчихдаг юм бэ. Хөрөнгө оруулагч компаниуд нь яаж ЭТТ ХК-иас нүүрс худалдаж аваад, өөр хоорондоо шилжүүлэлцдэг юм бэ. Үүнд Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа оролцсон уу, нөлөөлсөн үү? гэдэгт л бий. Өнөөдөр Д.Амарбаясгалан хүн амины хэргийн талаар биш, энэ тухай ярьж мэдэгдэл хийх ёстой юм.

“Амарбаясгалангүй Чулуунзагд, Чулуунзагдгүй Амарбаясгалан гэж үгүй” гэдэгчлэн, ХОМ мэдүүлдэггүй ч төрийн ажилд шууд бусаар нөлөөлдөг генсекийн суудалд байхдаа тэр “Админерал”-ын тендерт нөлөөлсөн юм уу, үгүй юм уу? Тийм бол тэр нүүрсний хулгайч мөн. Харин үгүй бол эсрэгээрээ, Г.Занданшатартай нийлж нүүрсний хулгайгаа цэгцлэх гэж тэмцсэн нь зөв. Өрнөл харахаар тэдний хэн хэн нь л ЭТТ ХК дээр БЭТ тавих байдлаар нүүрсний хулгайн акцыг эхлүүлсэн улстөрчид байж таараад байгаа нь хоржоонтой ч онцлууштай.

Саяхан МАН-ын асуудал Монгол төрийн зовлон болжээ гэдэг хэлц үүссэн. Одоо бол нүүрсний хулгай л Монголын төрийн зовлон болчихоод байгаа нь илэрхий юм байна. Шийдвэрлэхгүй бол хэдэн жил өнгөрсөн ч хагарал, тэмцлийн цагтаа нэгнээ нүүрсний хулгай руу чихдэг улс төр уламжлал болж тогтох аюултай.

Тэгэхээр Г.Занданшатарт байгаа хамгийн том хөзөр бол, тэр МАН-ын хагарлаас эчнээ өмнө нүүрсний хулгайтай тэмцэж эхэлсэн. Тэр одоо өөрийнхөө талд орох гишүүд ээ “Хар даа, энэ нүүрсний хулгайтай тэмцэх гишүүн” гэж зарлах нь байна ш тээ. Өмнө нь тэр УИХ-ын дарга байхдаа сонсголыг нь явуулсан. Ерөнхий сайдын хувиар ажлаа хийх ёстой юу, ёстой. Гол нь Б.Энхбаярыг томилно гээд мэдэгдчихсэн нь л, урьдаас Д.Амарбаясгалангийн бөгсийг ухуулчихаад агтны нь хариуг өдөрт нь барьж буй мэтээр харагдуулсан. Харин энэ бол Г.Занданшатарын алдаа.

Хэрэв Г.Занданшатар одоо нүүрсний хулгайн сэдвийг мухарлахаар тайван, уужуу, бүтээлчээр хандвал ерөөсөө легаси нь түүнийх болж үлдэнэ. Харин муйхарлавал ялагдаж чаддаггүй улстөрч гэж дурсагдана. Хууль хяналтын байгууллага сайдаас үл хамаарч ажлаа хийдгийг харуулах ёстой, Д.Амарбаясгалангийн хэн гэдгийг эцсийн эцэст шүүх тогтооно гэдгийг санах учиртай.

УИХ-ын дарга байхдаа л сонсголыг нь явуулж байсан намтартай түүний хувьд өнөөдөр шат ахиж ажиллах бүрэн боломж харагдаж байна. Гол нь үүнийг хагаралтай, өш хорсолтой хольж хутгавал тэмцэл нь тэмцэл биш, тэмээн чинээ хорсол болж л үзэгдэнэ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zandanshatariin yrij baigaa zuil oilgomjtoi, nuursnii hergiig duusgah heregtei

Зочин
Зочин

Занданшатарын тавьсан БЭТ-аар үр дүн гарч байхад хүмүүс нүдэн дээрээ харж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan ner durtai tom yrihaa boliod Admineral geed ulsaas mungu shigshuulsen asuudalda hariutslaga huleeh ystoi

Зочин
Зочин

Занданшатар нүүрсний хулгайг сөхөж яриад эхлэхээр л айж чичирч байгаа хүн чинь Амарбаясг�##�ан өөрөө

Зочин
Зочин

Admineral geed tendees tender avsan humuus ni henii hamaatan be geed il tod bolgoh heregtei

Зочин
Зочин

Занданшатарт итгэж байна, өмнө нь сонсгол явуулж байсан хүн дорвитой ажил хийнэ

Зочин
Зочин

Amarbayasgalan odoo uuruu ehluulsen heregtee orood ireheer huniig gutaagaal suuj baih shiv

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө тэндэр зохион байгуулж байсан бол нүүрсний хулгайч нь өөрөө болж таараа

Зочин
Зочин

Admineral deer shalgalt oroh tsag ni bolson, Zanadanshatar shudraga haragdaj baina

Зочин
Зочин

Amarbayasgalan gen sek baihdaa busdiig zohion baiguulalttai gutaasan ni haragdaad baina

Зочин
Зочин

Нүүрсний хулгайг үнэнээр нь ярих хүн байв�##� тэр нь Занданшатар л шиг санагдаж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan ugaasaa turuus davsan erh medeltei shig yavsan, tendereer mongo idsen ni todorhoi

Зочин
Зочин

Занданшатар өмнө нь сонсгол хийж байсан туршлагатай тул энэ удаа үр дүнтэй байж чадна

Зочин
Зочин

Admineral shig kompaniudaraa hohiroolongui gej helehed hetsuu shuu dee ard tumen teneg bish

Зочин
Зочин

Амарбаясг�##�анг өмөөрөөд байгаа хүмүүс ч бас холбоотой байх нь тодорхой

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрийнхөө сүүдрээ Энхбаяр руу чихээд одоо бүлтэгнэж байна

Зочин
Зочин

Ene Admineral deer l zugeer neg ner gardaggui, hamaatan sadan ni yamar humuus ve

Зочин
Зочин

Занданшатар айх хүн биш, нүүрсний хулгайг таглахаас өөр гарц байхгүй

Зочин
Зочин

Amarbayasgalan yamar negen buruugui baisan bol ingej sandrahgui bh baisan

Зочин
Зочин

Занданшатар өмнө нь ч асуудлыг сөхөж явсан, бодлоготой тэмцэнэ гэж найдаж байна

Зочин
Зочин

Admineral bol zugeer neg company bish, dald ashigtai hereg yavaad baisan ni medegdsen

Зочин
Зочин

Нүүрсний хулгайг сөхөхөөр зарим хүний нэр ил гараад эхэлдэг нь сонин шүү

Зочин
Зочин

Amarbayasgalan uuruu huniig gutgej baigaad odoo ard tumnii nudiig ongorhoor bodoj baina

Зочин
Зочин

Занданшатарын яриад байгаа “мухарлах” гэдэг үг нь бага ч гэсэн найдлага өгч байна

Зочин
Зочин

Admineralaar dalimduulaad mongo tatsaad yavsan humuusiin ner odoo garaad irne

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө улстөрийн жүжгээ тавиад одоо түүнд нь хариу ирж байна

Зочин
Зочин

Khurelsukhee bariachee hahaha, ineed hurgeed baih yum.

Зочин
Зочин

Golomt bayasaagaas avsan 30 saya dollaraas hediig ni Zandaa avsan be? Taagaarai haaha

Зочин
Зочин

Zanadan shatar il torgoigoor yrij temtseedeg n gaigui sanagddag

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан цэвэр хүн байсан бол ингэж түгшиж харагдахгүй дээ

Зочин
Зочин

Admineral ntr geed tendershildeg humuus ni dotor ni zunduu baigaa bailgui

Зочин
Зочин

Занданшатарын баримжаатай дайр�##�т л өнөөдөр энэ сэдвийг хөдөлгөж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan dandaa busdiin araar orj hergee tegshildeg maygaar yavsan

Зочин
Зочин

Нүүрсний хулгайг илрүүлнэ гэхээр эсэргүүцээд байгаа нөхөр бол мэдээж сэжигтэй

Зочин
Зочин

Zandanshatar unenii toloo yavj bga n haragdaj bn, ydaj il yrij chadaj baina

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө “хамаагүй” гэвэл яахаараа нэр нь давхардаад гарч ирээд байдаг юм

Зочин
Зочин

Amarbayasgalan uuruu tender deer olon nuurs shiljuulj ashigtai hereg hiisen gej bodoj baina gehdee hun bur medehgui

Зочин
Зочин

Занданшатар өмнө нь сонсгол хийж туршлага хуримтлуулсан тул энэ удаа бодлогоор шийдвэр гаргана гэдэгт итгэж байна

Зочин
Зочин

Admineral geed kompaniud tender avaad ulsiin mongo ashigtai hereglej baisan ni il tod haragdaj baina

Зочин
Зочин

Zandanshatar nuursnii hergiig duusgah gej zutgej baihad zasag tur oroltsoj bgaa ni anhaarah heregtei

Зочин
Зочин

Amarbayasgalan nuursnii tender deer neree gargahgui bol hun bur oilgomjtoi baigaa ni todorhoi

Зочин
Зочин

Занданшатарын тавьсан БЭТ-ийн баг үр дүнгээ өгч байхад зарим нь хорлон сүйтгэж байна гэж бодогдож байна

Зочин
Зочин

Admineral deer tendert ylsiin huch heregjuuleh heregtei bolson gehdee Amarbayasgalan uuruu batalgaagui

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө эхлүүлсэн асууд�##�даа өөрөө татагдаад байгааг олж харах хэрэгтэй

Зочин
Зочин

Zandanshatar shudarga hun shig ajillaj nuursnii hulgaiig zogsooh gesen ni todorhoi

Зочин
Зочин

Amarbayasgalan popdoj hun buriig gutgeed odoo uuruu hamaagui bolson ni haragdaj bna

Зочин
Зочин

Admineral geed tenderiin geree ashig hulgai bolson ni olon humuust todorhoi bolchihson

Зочин
Зочин

Занданшатар aihtar hudlaa yarahgui, nuursnii heregiig il bolgoh gej zutgej bna

Зочин
Зочин

Amarbayasgalan ooroo heden hunii ner urtatsaar ilgaruulj tenegleed bn

Зочин
Зочин

Zandanshatar er ni il tod ajillaj, hergiig shudargaaar shalgah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button