Гадаад мэдээДЭЛХИЙ

Маргарет Татчерээс үлгэр дуурайлал авдаг эмэгтэй Японы ерөнхий сайд болохоор хүлээж байна

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль бямба гарагт /2025.10.04/ болж Такаичи Санаэ ялсан юм. Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн доор хэд хэдэн сайдын үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр эрэгтэй улстөрчдийн эсрэг өрсөлдөж, Либерал ардчилсан намын анхны эмэгтэй дарга болсон билээ. Үүнээс гадна тэрбээр Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болохоор хүлээж байна.

Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Татчерээс үлгэр дуурайлал авдаг юм. Такаичи хэлэхдээ Татчер өөрийнх нь хувьд баатар гэж байжээ. Шинжээчдийн хэлж буйгаар түүний эдийн засгийн бодлого Японы эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж магадгүй байна. Мөн түүний үндсэрхэг үзэл БНХАУ-тай Японы харилцаанд зөрчил үүсгэж магадгүйг улс төрийн шинжээчид хэлж буй. Такаичи АНУ-тай хийсэн худалдааны гэрээг дахин хэлэлцэх боломжийг дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button