Танд хэрэгтэй

Үйл явдал: Энэ 7 хоногт Улаанбаатар хотод

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6

2025 оны 10 дугаар сарын 6-12-нд болох үйл явдлын тойм, Улаанбаатарт

Улаанбаатарт

  • 10 дугаар сарын 6-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
  • 10 дугаар сарын 6-нд: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.
  • 10 дугаар сарын 6-нд: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.
  • 10 дугаар сарын 6-нд: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.
  • 10 дугаар сарын 6-нд: БЗД-ийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.
  • 10 дугаар сарын 6-нд: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхлэхтэй холбогдуулан албаныхан Налайхын Тавантолгой түлшний үйлдвэрт мэдээлэл өгнө.
  • 10 дугаар сарын 7-нд: Дэлхийн хөвөнгийн өдөр тохиож байна.
  • 10 дугаар сарын 7-нд: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайлангийн 2025 оны 10 дугаар сарын дугаарын хэвлэлийн хурал болно.
  • 10 дугаар сарын 7-нд: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
  • 10 дугаар сарын 7, 8-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
  • 10 дугаар сарын 8-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
  • 10 дугаар сарын 8-нд: “Монголын Гэрэл зургийн үүсэл, хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
  • 10 дугаар сарын 8-15-нд: Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам 17 дахь удаагаа болно.
  • Та илгээсэн
  • 10 дугаар сарын 9-нд: Кино урлагийн зөвлөл, Монголын Урлагийн зөвлөл хамтран 2025 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр “Монгол кино төслүүд” уралдааныг зохион байгуулна.
  • 10 дугаар сарын 9-нд: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
  • 10 дугаар сарын 9-нд: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно.
  • 10 дугаар сарын 9-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож байна.
  • 10 дугаар сарын 10-нд: Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-ийн ээлжит Ёс зүйн форум (JEF2025) Миллениум плазад болно.
  • 10 дугаар сарын 10-нд: Фото сэтгүүлч М.Лхагвасүрэн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд нээнэ.
  • 10 дугаар сарын 10-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг тайзнаа толилуулна.
  • 10 дугаар сарын 11-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд тохиож байна.
  • Та илгээсэн
  • 10 дугаар сарын 11-нд: Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  • 10 дугаар сарын 11-нд: “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
  • Намрын мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна.
  • “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” /XVII-XX зууны эхэн үе/ үзэсгэлэнг Монгол арт галерей, Гандантэгчэнлин хийдтэй хамтран МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 10 дугаар сарын 8-ныг хүртэл дахин дэлгэж байна.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
  • -ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.
  • -"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.
  • 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button