Камбожийн компани барих ДЦС-5 Таван шар, 1-р хороолол, Баянхошуу орчмыг хангана

Нийслэл Улаанбаатар хотын дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерт шалгарсан Камбож улсын “Митайм интернэйшнл” ХХК-тай гэрээгээ байгуулжээ.
Дулааны станцыг барих төсөвт өртөг 658 сая ам.доллар байна. Одоогийн хоёрдугаар станцын үнсэн сангийн талбайд тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ.
"Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн" нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон бөгөөд нүүрсний хангамжийг Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Шинэ станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
камбож чадахгүй л дээ юу болоод ба ааа