Гурилын үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоосон. Бүрэн унтраахаар 60 алба хаагч ажиллаж байна

Од группийн гурил, тэжээлийн үйлдвэрт гал гарсныг унтраахаар ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн.
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэх дуудлагыг өнөөдөр 05:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Харин дөнгөж сая гал унтраахаар Гал түймэртэй газрын дарга хурандаа Нямбаатараар ахлуулсан аврах ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Одоогоор галын тархалтыг бүрэн зогсоосон. Дотор хэсэгт асаж буй галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй гэх мэдээллийг алба хаагчид өглөө.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.