НИЙГЭМНийгэм мэдээ

Ардын уран зохиолч П.Бадарчид төрөлх нутгаас нь хоёр өрөө байр өгчээ

"Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цолоор шагнагдсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын баатар" цолоор шагнагдсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер У.Доржпалам болон Ардын жүжигчин А.Долгор нарыг тус бүр хоёр өрөө байраар шагнахаар болжээ.

Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хоёр өрөө байраар шагнахаар шийдвэрлэсэн аж.

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчид  хоёр өрөө байрны батламжийг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр нар гардуулж, хүндэтгэл үзүүлжээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

манай ардын уран зохиолч шинэ монгол крилл үсгээ мэдэхгүй шдээ. фм пм ээ ялгахгүй монгол хэлний мэргэжилтэн гэж бодлоо. эх хэлэээ мэдэхгүй ардын зохиолч

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэн ч байсан юу ч байсан яаж ийж байгаад л муулдаг бас л марзан харанхуй хүний хорвоо шүш

Back to top button